CRI Монгол радио

Хятадын жижиг суурины дуу хоолой яагаад дэлхийн анхаарлыг татах болов?

Нийтэлсэн

“Хойд Атлантын далайн бүсийн улс орнуудаар төв болгосон дэлхийн тогтолцоонд  Ази тивийг харьцангуй жижиг бүрэлдэхүүн хэсэг гэж үзэх, энэ нь 1990 онд  бодит үнэн байсан бол өдгөө 2021 оны дэлхийн эдийн засгийн үйл ажиллагааны тархалтын зураглал дахь зав оновчтой тайлбар хэдийн биш болжээ” Саяхан, Ройтерсийн зах зээлийн шинжээч Жон Кемп нийтлэл бичихдээ, Европ, АНУ-ын зарим судлаачид Азийг хуучны нүдээр харж нийтлэл бичих ёсгүй гэдгийг онцолсон дурджээ.

Тиймээ, Ази тив өнөөдөр өмнөхөөсөө өөр болжээ. Түүний дэлхийн эдийн засагт эзлэх хувь нь 1990-ээд оны эхээр 30 хувьд хүрэхгүй байсан бол 2019 онд 41 хувь болж өсжээ. Үүний дагуу Ази тивийн дэлхийд үзүүлэх нөлөө, дуу хоолой улам бүр нэмэгдсээр байна. 20 жилийн өмнө байгуулагдсан Азийн Бө-Аогийн чуулга уулзалт нь Ази тивийн “ярихыг хүсэгч”-байснаас “яригдах этгээд” болох хүртэлх бүх үйл явцын гэрч болжээ.

Бө-Ао бол Хятадын өмнөд нутгийн нэгэн жижигхэн суурин. Азийн хамгийн нөлөө бүхий эдийн засгийн чуулга уулзалтыг тогтмол зохион байгуулдгаараа энэ газар алдартай болсон билээ. Энэ жилийн чуулга уулзалт 4-р сарын 18-нд эхэлсэн. Онцгой нөхцөл байдалд энэ онд хэвийн журмаар зохиогдож буй дэлхийн анхны томоохон хэмжээний энэхүү олон улсын чуулга уулзалтад 60 гаруй улс орон, бүс нутгаас 2600 гаруй зочид оролцож байгаа нь дэлхийн анхаарлын яах аргагүй татжээ.

Хятадын энэ жижиг суурингаас гарах дуу хоолойд дэлхий нийт яагаад улмаар анхаарал хандуулах болов?

Юуны түрүүнд өөртөө итгэх итгэлийг бий болгох явдал юм. Одоогийн байдлаар Азийн ихэнх улс орнууд цар тахлаас урьдчилан сэргийлэх, эдийн засгийг үр дүнтэй сэргээж чадсаны ачаар тахлын үерх эдийн засгийн сөрөг нөлөөллөөс аажмаар ангижирч байна.

Хэрэг дээрээ, энэ жилийн Бө-Аогийн Азийн чуулга уулзалтыг хэвийн журмаар зохион байгуулж байгаа нь цар тахлыг даван туулах, эдийн засгаа сэргээх итгэлийг дэлхий нийтэд харуулж байгаа юм. Энэ зууны 30-аад оны дунд үе гэхэд дэлхийн эдийн засгийн үйл ажиллагаанд Ази тив талаас илүү хувийг эзэлж магадгүй гэж Ройтерс агентлаг таамаг дэвшүүлжээ.

Үүний зэрэгцээ дэлхий нийтэд хамтран ажиллах боломж нөхцөлийг олгосон. Ази тив нь өнөөгийн дэлхийн хамгийн хөгжлийн эрч хүчтэй, нөөц хүчинтэй бүс нутгийн нэг бөгөөд дэлхийн эдийн засгийн тогтолцоонд улмаар технологийн шинэчлэгч, зах зээл, хэрэглэгчийн өргөн их сонголт болж байна.

Түүнчлэн Хятад улс нь өөрийн хөгжлийн явцдаа даяаршлын чиг хандлагын дагуу чөлөөтэй нээлттэй байдлаа үргэлжлүүлэн тэлж, бүс нутгийн эдийн засгийн интеграцийг тасралтгүй ахиулж байгаа нь бүс нутгийн эдийн засгийн хамтын хөгжилд асар их эрч хүчийг сэлбэсэн юм.

Exit mobile version