CRI Монгол радио
Чинхуа их сургуулийн 110 жилийн ойд
Хятадын алдартай их сургууль болох Чинхуа их сургууль байгуулагдсан 110 жилийн ой болох гэж буйг тохиолдуулан Хятад улсын дарга Ши Жиньпин Чинхуа их сургуульд хүрч ХКН-ын төв хороог төлөөлөн сургуулийн бүх багш оюутан болон дотоод гадаадад ажиллаж амьдарч буй үе үеийн төгсөгчдөд баярын мэнд хүргэж, Хятадын нийт оюутан залууст мэндчилгээ дэвшүүллээ.
Ши Жиньпин: Улс орны хэтийн төлөвлөгөөнд боловсрол үндэс суурь болдог. Залуус та бүхэн түүхэн үүргээ ухамсарлан, өөртөө итгэлтэй байж, зорилго тодорхой, соёлтой, чадварлаг боловсон хүчин болж, улс үндэстний сэргэн мандалд хүч нэмэрлэх шинэ эрэн үеийн хүн болж, улс эх орон, үндэстэн ард түмэн түүнчлэн нийт хүн төрөлхтний төлөө залуу насаа зориулахыг хүсэж байна гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ: Оюутан залуус та бүхэн Чинхуа их сургуулийн суралцах хэв маяг, спортын уламжлалыг өвлөн хөгжүүлж, соёлтой, боловсролтой, спорт, гоо сайхны чадвар, мэдрэмжтэй байж, улс эх орны их бүтээн байгуулалтын тулгуур хүч болно гэдэгт итгэн найдаж байна гэлээ.