CRI Монгол радио
Диаз Канелд баярын цахилгаан илгээв
4-р сарын 19-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Диаз Канелыг Кубийн Коммунист Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар сонгогдсонд нь баяр хүргэв.
Ши Жиньпин баярын цахилгаандаа: Би ХКН-ын төв хорооны нэр өмнөөс, мөн хувийн зүгээс танд болон Кубийн Коммунист намын төв хорооны шинэ ээлжийн удирдлага нарт халуун баяр хүргэж байна. Сүүлийн жилүүдэд Хятад, Кубийн харилцааны шинэ эрийн үеийн хөгжлийн талаар би тантай олон зүйлд хамтын ойлголттой болж чадсан. Өнөөгийн шинэ нөхцөл байдалд би тантай хамт хоёр нам, хоёр орны харилцааны улс төрийн манлайллыг бэхжүүлэн, уламжлалт найрсаг харилцаагаа хөгжүүлж, солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад, Кубийн социалист үйл хэргийг тасралтгүй хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.