CRI Монгол радио

Ши Жиньпин Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын нээлтийн ёслолд илтгэл тавив

Нийтэлсэн

20-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2021 оны жил тутмын хурлын нээлтийн ёслолд видео хэлбэрээр оролцож, “Жаргал зовлонгоо хамтатгаж бэрхшээлийг туулан, хувь заяагаа нэгтгэн ирээдүйгээ цогцолъё” хэмээх үндсэн илтгэл тавилаа.

Ши Жиньпин онцлохдоо, 20 жилийн турш Азийн орнууд бүс нутгийн эдийн засгийн интеграцийг гүнзгий ахиулж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжиж, Ази тивийг дэлхийн эдийн засгийн хамаг илүү эрч хүчтэй, хөгжлийн асар их боломжтой бүс нутаг болгосон байна. Азийн чухал бүрэлдэхүүн орон болсны хувьд Хятад улс өөрчлөлт нээлтээ улам гүнзгийрүүлж, бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхтэй дэмжсээр ирсэн бөгөөд Азитай мөр зэрэгцэн дэвшиж, дэлхий нийттэй хамт хөгжсөөр ирсэн юм. Энэхүү уулзалт нь Хятад, Ази, дэлхийн туулж ирсэн ер бусын замналын бат  гэрч болж, Ази, дэлхийн хөгжлийг сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэлээ.

Ши Жиньпин хэлэхдээ, олон улсын үйл явдлыг бүгдээрээ зөвлөн , дэлхийн ирээдүйн хувь заяаг улс орнууд хамтран шийдэх ёстой. Нэг юм уу хэдэн улс орны боловсруулсан дэг журмыг бусдад хүчээр тохож болохгүй бөгөөд зарим улс орны ганц талын үзэл дэлхийн “Хөг аяс”-ыг тогтоож болохгүй. Дэлхий дахин шударга байх ёстой, ноёрхол хэрэггүй. Том гүрэн том гүрний хариуцлагатай илүү олон үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй гэжээ.

Тэрээр, “Бүс ба зам” бол хамтаар хөгжих саруул харгуй болохоос биш хэн нэгний хувийн жам цуваа биш. “Бүс ба зам” нь нэгдэх сонирхолтой байгаа бүх улс орнуудад нээлттэй байж, хамтаар байгуулж, хамтран ажиллаж, хамтаар ашиг хүртэх ёстой. “Бүс ба зам”-ыг хамтаар байгуулах нь хөгжлийн төлөө байж, хамтаар хожихыг дээдлэн, мөрөөдөл итгэлийг бие биедээ дамжуулж буй хэрэг юм гэлээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, 2030 он гэхэд “Бүс ба зам”-ыг хамтран байгуулахаар дамжин, дэлхийн 7.6 сая хүнийг туйлын ядуурлаас ангижруулж, 32 сая хүнийг дунд зэргийн ядуурлаас ангижруулах төлөвтэй байна. Бид нээлттэй хүлээцтэй үзэл баримтлалаар оролцох хүсэлттэй холбогдох талуудтай хамтран зүтгэж, “Бүс ба зам”-ыг “Ядуурлыг бууруулах зам”, “Хөгжлийн зам” болгож, хүн төрөлхтний хамтын хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.

Тэрээр , улс хоорондын хэвийн  харилцааны урьдач нөхцөл нь эрх тэгш, харилцан итгэлцэл, хүндэтгэл болно. Хэрэв бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, өдөөн хатгалга хийвэл улс хоорондын харилцаанд эвдлэг учруулах болно. Бид эрх тэгш, хөгжил, шударга, үнэн ёс, ардчилал, эрх чөлөөтэй хүн төрөлхтний хамтын үзэл баримтлалыг сурталчлан түгээж, өөр өөр соёл иргэншил  хоорондын  солилцоог сурталчилж, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжлийг дэмжих ёстой гэжээ.

Тэрээр: Хятад улс яаж хөгжсөн ч ноёрхох жанжлах үзэл гаргахгүй, нутаг дэвсгэрээ тэлж, нөлөөгөө нэмэгдүүлэх гэж оролдохгүй, зэвсгээр уралдахгүй. Хятад улс үргэлжлэн дэлхийн энх тайвныг цогцлогч, дэлхийн хөгжлийг дэмжигч, олон улсын дэг журмыг хамгаалагч хэвээр байх болно гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ: Бид бэрхшээл сорилт, итгэл найдвар зэрэг оршиж буй эрин үед амьдарч байна. Хүн төрөлхтөн хаашаа явж, хэрэн хөгжих ёстой вэ? Бид хойч үедээ ямар ирээдүй бий болгох ёстой вэ? Ази болон дэлхийн улс орнууд цаг үеийн дуудлагыг мэдэрч, цар тахлын эсрэг хамтдаа тэмцэн, дэлхийн засаглалыг бэхжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахын төлөө цуцалтгүй хичээн зүтгэхийг Хятад улс уриалж байна гэжээ.

Exit mobile version