CRI Монгол радио

Бө-Аогийн Азийн чуулга уулзалт нь хүн төрөлхтний сайн сайхны төлөө дуу хоолойгоо хүргэж байна

Нийтэлсэн

4-р сарын 18-21-ний өдрүүдэд Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2021 оны жил тутмын ээлжит хурал Хайнань мужийн Бө-Ао сууринд зохиогдож байна. Энэ жилийн ээлжит чуулган нь цар тахлын нөхцөл байдалд зохиогдож буй, цахим болон цахим бус уулзалтыг хослуулсан олон улсын томоохон уулзалт гэдгээрээ онцлог болж байна.

Азидаа хамгийн их нэр нөлөөтэй эдийн засгийн форум болохын хувьд энэхүү чуулга уулзалт нь зохион байгуулагдсан цагаасаа Азийн эдийн засгийн интегралчлалыг ахиулахыг дархан үүргээ болгож ирсэн бол жил болгон олон улсын халуун цэгийн сэдвийг авч хэлэлцсэнээр даян дэлхийн хүрээллийг олж ирсэн юм. Чуулга уулзалтын өмнөхөн Хятадын Чинхуа Их Сургуулийн Үндэсний банк санхүүгийн судалгааны хүрээлэнгийн захирал, ОХВС-гийн орлогч захирал асан Жү Минь хэлэхдээ, хүмүүс Бө-Аог “Дорнын Давос” хэмээн нэрлэх нь надад сонсголонтой санагддаггүй. Би жил болгон Давост очдог. Бө-Аогийн чуулга уулзалт нь нэгэнт Давосын форумын цар хүрээний дайтай болсон. Эдийн засагт түлхэц өгөхөд энэ форумын үүрэг маш чухал юм. Хэрэв хүн бүр зах зээл дээр нэгдмэл ойлголттой, итгэл үнэмшилтэй байвал манай зах зээл өсөх нь зайлшгүй гэжээ.

20 жилийн турш Бө-Аогийн чуулга уулзалт анх байгуулагдаж байхдаа 26 орны 500 гаруй төлөөлөгч оролцож байсан бол өнөөдөр 60 гаруй улс орон, бүс нутгийн 4000 гаруй төлөөлөгч оролцох цар хүрээтэй болтлоо хөгжиж, дэлхий нийтийн анхаарлыг татсан индэр болоод байна.

2013 оны Бо-Аогийн Азийн чуулга уулзалтын үеэр ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ, бид нэгэн бөмбөрцгийн тосгонд амьдарч байна, бид хувь заяагаа холбосон нэгэн цогцын ухамсрыг бий болгох ёстой гэсэн юм. 2015 оны ээлжит хурлын үеэр тэрээр “Хувь заяагаа холбсон хамтын цогцын төлөө Азийн шинэ ирээдүйг цогцлоон байгуулъя” хэмээх илтгэлдээ, хувь заяаны хамтын цогц хэмээх үзэл баримтлалаа дурдаж байсан юм. ХКН-ын 19-р их хурлын илтгэл нь “Энх тайван хөгжлийн замаар тууштай замнаж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулцгаая” гарчигтай байсан бөгөөд хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын агуулга болон түүний цаг үеийн үнэ цэнийг системтэй тайлбарласан байдаг.

Дурдууштай нэгэн зүйл гэвэл, “Хятад улстай танилцах”, “Бүс ба замын хамтын ажиллагаа” хэмээх сэдвийн хүрээнд Хятад улсын хөгжлийн чиг хандлага, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд үзүүлэх нөлөө болон олон улсын хамтын ажиллагаа, дэлхийн засаглалыг бэхжүүлэхэд тулгамдаж буй асуудал зэргийг гүнзгий хэлэлцэх болсон нь энэ жилийн ээлжит хурлын онцлог юм.

Ганц талт үзэл, худалдааг ивээх үзэл газар авч, даяаршлыг сөрөх урсгал толгой өндийж, олон улсын олон талт худалдааны тогтолцоонд сорилтууд тулгарч буй нөхцөл байдлын өмнө Хятад улс нээлттэй бодлогоо эрс хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, дэд бүтцээр холбогдох, нээлттэй хүртээмжтэй байх нь дэлхийн хэмжээний хямралыг даван туулах, урт хугацааны хөгжилд хүрэх заавал туулах ёстой зам гэдгийг, хүн төрөлхтний нийгмийн хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжиж буйг 20 жилийн түүхтэй Бө-Аогийн Азийн чуулга уулзалт харуулж байна.

Exit mobile version