CRI Монгол радио
НҮБ-ын 2021 оны хятад хэлний өдрийн арга хэмжээг амжилттай зохион байгуулжээ
4-р сарын 20-нд, НҮБ-ын 2021 оны хятад хэлний өдрийн арга хэмжээ болон Хятадын Төв Радио Телевизийн хилийн чанад дахь анхны дуу дүрс бичлэгийн наадам Женевт зохиогдсон байна. БНХАУ-аас НҮБ-ын Женев дэх төлөөлөгчийн газар, Швейцарь дахь бусад олон улсын байгууллагын төлөөлөгч элчин сайд Чэнь Шюй, НҮБ-ын Женев дахь төлөөлөгчийн газрын ерөнхий захирал Татьяна Варовая, Хятадын КН-ын Төв хорооны Суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга, ХТРТ-ийн дарга Шэнь Хайшюн цахим хэлбэрээр оролцож үг хэлсэн байна.
Хятадын Төв Радио Телевизийн хилийн чанад дахь анхны дуу дүрс бичлэгийн наадам нь уг ээлжийн НҮБ-ын хятад хэлний өдрийг тэмдэглэх чухал арга хэмжээний нэг юм. 3-р сарын 18-аас 4-р сарын 15 хүртэл, Америк, Их Британи, Франц, Герман, Итали, Испани, Япон зэрэг 27 орны 340 орчим видео бүтээлийг хүлээн авсан байна. Эдгээр бүтээлийн эздийн дотор, хятад хэлийг хичээн суралцаж байгаа НҮБ-ын албан хаагч байгаа мөртөө орчин үеийн Хятад улсын тухай танилцуулан ярьж байгаа гадаадын од ч байгаа, мөн хятад соёлыг сонирхдог олон найзууд байгаа юм. Тэмцээний ялагч, эцсийн шатанд орсон бүтээлийг 20-нд зарласан байна.