CRI Монгол радио
Ван Чишань 2021 оны Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцжээ
Хятад улсын орлогч дарга Ван Чишань 20-нд 2021 оны Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцсон бөгөөд чуулга уулзалтын зөвлөхүүд, стратегийн хамтын ажиллагааны түнштэй уулзахын зэрэгцээ гадаад дотоодын бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй ярилцав.
Нээлтийн ёслолд, Ван Чишань Бө-Аогийн Азийн чуулга уулзалт байгуулагдсаны 20 жилийн ойд халуун баяр хүргэн: Ши Жиньпин дарга энэ жилийн нээлтийн ёслолын үеэр үндсэн илтгэл тавьж, Ази, дэлхийн хөгжлийг дэмжих талаар Хятадын байр суурийг танилцуулж, мөн Хятадын төслийг хуваалцсан бөгөөд форумыг хөгжүүлж, өргөжүүлэхийг Хятадын засгийн газар тууштай дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Энэ жилийн чуулга уулзалтын гол сэдэв нь өнөөгийн дэлхий нийтийн дэг журамд оршиж буй тулгамдсан асуудлыг тусгасан бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн дуу хоолойг хүргэсэн гэжээ.
Тэрээр, Чуулга уулзалт нь Азийн оюун ухааныг харуулсан “ Бө-Аогийн үзэл бодлыг” бүрэлдүүлж, Азийн урт хугацааны хөгжлийг дэмжих үүднээс илүү сайн санал санаачилгаа дэвшүүлэх ёстой. Мөн талууд сорилтыг хамтдаа даван туулж, боломжоо хуваалцахыг ахиулах ёстой бөгөөд боловсон хүчний баг, сангийн бүтээн байгуулалтыг бэхжүүлж, улс орнуудын засгийн газар, аж ахуйн нэгжийн ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлэхэд илүү дэмжлэг үзүүлэх ёстой гэжээ.