CRI Монгол радио

Америкийн соёл иргэншил хямралд ороод байна

Нийтэлсэн

Америкийн “Вашингтон Таймс” сайт 4-р сарын 14-нд Төлөөлөгчдийн танхимын дарга асан Ньют Гингричийн  “Америкийн соёл иргэншлийн хямрал” нэртэй өгүүлэл нийтлэв. Уг нийтлэлд: Бид Америкийн соёл иргэншлийн хямралын үед амьдарч байна, энэ нь Америкийн иргэний дайн эсвэл Дэлхийн 2-р дайны хямралтай харьцуулж болохоор аюултай осолтой юм. Өмнөх хоёр хямралд Америк ялагдсан бол аль хэдийн Америк биш болж, дэлхий нийтийн чөлөөт байдалд зохих хэмжээнд алдагдах байсан.

Дотоод болон гаднын аюул заналхийлэл өнөөдөр бидэнд мөн л тэнцүү хэмжээний, үгүй бол бүр илүү ихээр нүүрлэж байна. Олон улсын орчин нөхцөлд эрчтэй хөгжиж буй Хятад улсын эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хүчин чадал Америкаас бараг дутахааргүй боллоо. Гэлээ ч гаднын энэ сорилт хэдий аюултай ч гэлээ Америкийн соёл иргэншилд заналхийлэл болж буй дотоодын сорилтууд илүү  ноцтой байна.
2020 онд 264 цагдаа албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан, энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 96 хувиар нэмэгдсэн, мөн энэ жилд Америкт хүний аминд хүрсэн гэмт хэрэг 36.7 хувиар нэмэгджээ. Манай улс төрчид харин энэ асуудлыг авч хэлэлцэхгүй л байгаа.
Телевизийн агентлагууд системтэйгээр худлаа ярьдаг боллоо. 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд хэвлэл мэдээллийнхэн ямар үүрэг гүйцэтгэснийг бүгд харлаа.
Засгийн газар, том компаниуд хуйвалдаан хийж үндэстний эрх ашгийг хохироон, Капитализм илүү увайгүй болж байна.
Үүнээс гадна мөн арьс өнгөөр ялгаварлах гээд маш олон асуудал Америкийн соёл иргэншил хямарч байгаагийн гэрч болж байна гэжээ.

Exit mobile version