CRI Монгол радио

Японы засгийн газар түүхэнд өртэй ёс бус зүйл хийхээ болих хэрэгтэй

Нийтэлсэн

Цөмийн бохир ус зайлуулах асуудлаас болж дотоод, гадаадад нэлээд шүүмжлэлд өртөж байсан ч Японы албаны хүмүүс үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Саяхан Японы зарим хүмүүс Хятад, Өмнөд Солонгос дахь атомын цахилгаан станцын бохир усыг цэвэрлэх стандарт нь Японыхаас доогуур байна гэж мэдэгдэж байсан. Энэ бол хуурамч шинжлэх ухааныг ашиглан “өөрийгөө аргадаж” буй Японы тоглоом болох юм. Түүний зорилго нь бол үндсэн баримтыг үгүйсгэх эсвэл нуун дарагдуулахыг оролдож байгаа хэрэг болох юм. Фукушимагийн атомын цахилгаан станц хамгийн өндөр түвшинд цөмийн осол гарсан бөгөөд бохирдсон ус нь цөмийн хуваагдлын улмаас үүссэн олон тооны радионуклид агуулдаг бөгөөд энэ нь цахилгаан станцын хэвийн үйл ажиллагаагаар гаргасан усны чанараас огт өөр юм.

Японы тал хэрэг явдлын үнэн байдлыг нууцаар өөрчилжээ, үүний шууд зорилго нь Фукушимагийн цөмийн бохирдсон усны хор уршгийг нуун дарагдуулж, далайд гарахад хууль ёсны гэгч зүйлийг эрэлхийлэх явдал юм.

Хэрэв цөмийн бохир ус нь Японы засгийн газрын тодорхойлсноор ундны усны стандартыг үнэхээр хангаж байгаа юм бол яагаад тухайн орны ундны усны системд оруулахын оронд далай руу цутгах ёстой юм бэ? Аль эсгүүл хөдөө аж ахуйн усжуулалтын систем эсвэл хотын дахин цэвэршүүлсэн усны систем байсан ч болохгүй гэж үү? Хаягдал усыг хоргүй гэж үздэг Японы улстөрчид яагаад балгахыг ч хүсдэггүй юм бэ?

Японы шийдвэрийн хариуд янз бүрийн орны эрдэмтэд ирээдүйн далайн эмгэнэлт дүр зургийг дууриаж төсөөлжээ. Зарим хүмүүс Японы засгийн газрын далай руу “цутгасан” энэ үйл ажиллагаа нь дэлхийн бөмбөрцөгт шууд ял оноосон хэрэг болж байна гэжээ.

Чухамдаа Японд цөмийн бохир усаа зайлуулах өөр аюулгүй арга байдаг. Гэхдээ Японы засгийн газар дэлхийг хамгийн их сохироох сонголтыг сонгосон, үүний шалтгаан бол мөнгөө хэмнэх явдал юм. Богино хугацааны хувийн ашиг сонирхлын үүднээс Япон улс олон улсын хамтын нийгэмлэг, оролцогч талуудтай хэлэлцээр хийгээгүй, аюулгүй аргаар зайлуулах аргыг ч ашиглаж үзээгүй бөгөөд үүний оронд өөртөө хамгийн бага эдийн засгийн өртөг бүхий далайд цутгах төлөвлөгөөг ганц талаасаа сонгож, хамгийн их байгаль орчин, эрүүл мэндийн аюулгүй байдлын эрсдэлийг дэлхий ертөнцөд үлдээж, өөрийн үүрэх ёстой хариуцлагыг бүх хүн төрөлхтөнд үүрүүлж байна. Энэхүү шийдвэр нь туйлын хариуцлагагүй бөгөөд туйлын ёс суртахуунгүй шийдвэр болох юм.

Хүмүүсийн санаа зовж байгаа зүйл бол Японы эдгээр зөвхөн амь хувиа бодсон цуврал үйл ажиллагаа болон бусад улс орнуудыг чирэгдүүлж, төсөөлөхийн аргагүй үр дагаврыг даалгах гэсэн галзуу практик үйл ажиллагаа нь дэлхийн 2-р дайны үеэр түрэмгийллийн дайн эхлүүлсэн Японы милитарист сэтгэлгээтэй маш их төстөй байна.  \Сайн-Өлзий\

Exit mobile version