CRI Монгол радио
Дэлхийн хамгийн сүүлийн үеийн ойн нөөцийн үнэлгээний үр дүнг нийтэлжээ
4-р сарын 22-нд 52 дахь эх дэлхийн өдөр тохиож байна. НҮБ-ы Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагаас хийсэн дэлхийн хамгийн сүүлийн үеийн ойн нөөцийн үнэлгээний үр дүнгээс үзэхэд, 2010-2020 оны хооронд, дэлхийн ойн сангийн талбай жилд 70.5 сая га-гаар хорогдож байгаа бол харин Азид жил бүр 17.55 сая га-гаар нэмэгдэж байгаа бөгөөд нэмэгдэл талбай нь голдуу Хятадаас ирсэн билээ.
Ойн талбайн нэмэгдэл нь голдуу Хятадын улсын тасралтгүй мод тарьж ойжуулалт хийсэн, намгархаг газрыг нөхөн сэргээсэн, цөлжилтийг бууруулах зэрэг ажилтай шууд холбоотой юм.
Энэ хоёр өдөр Хятадын ЖэЖян мужийн Ань Жи сянь, Европ руу цагаан цайгаа экспортлох гэж завгүй ажиллаж байгаа. Өнгөрсөн оны 9-р сард, Хятад-ЕХ-ны газарзүйн заалтын гэрээг албан ёсоор байгуулж, Ань Жи цагаан цай экологийн өвөрмөц давуу талаа түшиглэж, гадаад руу экспортлогдсон байна.