CRI Монгол радио

Фукушимагийн цөмийн хаягдал усны асуудалд болгоомжтой хандах ёстой

Нийтэлсэн

4-р сарын 21-нд төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И Германы гадаад хэргийн сайд Мастай видеогоор зөвшилцөхдөө Японы Фукушимагийн цөмийн хаягдал усны асуудлаар ярьсан байна.

Ван И хэлэхдээ, Японы засгийн газар аюулгүйн бүх аргыг аваагүй, бүх мэдээллийг ил болгоогүй, хөрш орнууд, олон улсын хамтын нийгэмлэгтэй зөвшилцөөгүй нөхцөлд цөмийн хаягдал усыг далайд цутгах хөнгөн хуумгай шийдэв гаргасан нь Хятад зэрэг хөрш орнуудын ард түмний амин чухал ашиг сонирхлыг шууд хохироож байгаа төдийгүй, дэлхийн тэнгис далайн экологи болон олон улсын олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хохироож, эцэстээ Японы өөрийн биеийг нь оролцуулсан олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын ашиг сонирхлыг хохироох болно. Японы тал олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа хөрш орнууд болон өөрийн орныхоо ард иргэдийн ноцтой анхаарал тавьж буйг харгалзан үзэж, олон улсын олон нийтийн ашиг сонирхолд хариуцах байр сууриар олон улсын үүрэг хариуцлагаа үнэнхүү хэрэгжүүлж, дахиж өөр төсөл дэвшүүлэх ёстой гэжээ.

Exit mobile version