CRI Монгол радио
Пакистанд буудал дэлбэрч 4 хүн нас баржээ
Тухайн орон нутгийн цагаар 21-ний орой Пакистаны баруун өмнөд хэсгийн Белуджистан мужийн Кветта супер зочид буудлын авто машины зогсоолд дэлбэрэлт гарч, дөрвөн хүн эндэж, 12 хүн шархадсан байна.
Пакистаны дотоод хэргийн яамны сайд Шехрахид Ахмад хэлэхдээ, Хятадаас Пакистанд суугаа элчин сайд мөн өдөр уг буудалд буусан ч дэлбэрэлт гарах үе ажлаас гадагш гарсан тус дэлбэрэлтэд өртөөгүй гэжээ.Шехрахид Ахмад хэлэхдээ, энэ бол террорист халдлага юм гэжээ.
Рейтер агентлаг мэдээлэхдээ, уг хэргийг үйлдсэн болохоо Талибан мэдэгдсэн. Талибаны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, энэ бол бие золиослогч дайралт юм. Гэмт этгээд тэсрэх бодист дүүрэн тээсэн авто машиныг дэлбэлсэн байна гэжээ.