CRI Монгол радио

Японы хариуцлагагүй үйлдэл

Нийтэлсэн

Фукушимагийн нэгдүгээр цөмийн цахилгаан станцын цэвэршүүлэлтээс үүссэн сая гаруй тонн усаа далайд хаях болсноо Японы засгийн газар саяхан зарлав. Энэ шийдэл нь дэлхий нийтийг цочирдуулжээ. Цөмийн бохирдолтой усыг цэвэршүүлэн аюулгүй болгосон хэмээн Японы засгийн газар удаа дараалан мэдэгдсээр буй ч маш олон тоо бүртгэл, мэдээ мэдээлэл хүмүүсийг эргэлзүүлж байна.

Цөмийн бохирдолтой усаа далайд цутгах асуудалд мэдээллийн ил тод байдал, итгэл үнэмшил их чухал юм. Токиогийн Цахилгаан эрчим хүчний компанийн хангасан тоо барилт, мэдээллийн дагуу Японы засгийн газар шийдвэр гаргаж байгаа. Гэтэл уг компани нь цөмийн ослоос өмнө ч гэсэн мэдээллийг нуун дарагдуулах, хуурамчаар мэдээлэх зэрэг асуудлуудад орооцолдож байсныг бүгд мэднэ.

Үүгээр зогсохгүй Фукушимагийн цөмийн ослоос болсон бохирдолтой ус атомын цахилгаан станцын ус зайлуулах хэвийн ажлаас өөр. Атомын цахилгаан станц хэвийн нөхцөлд ус зайлуулах нь олон улсын стандартын дагуу цэвэршүүлж, хяна шалгаж, стандартад нийцсэн хойно далайд цутгадаг, энэ нь харин цацраг идэвхийн бохирдолтой ус биш юм.

Гэтэл Фукушимагийн цөмийн осол бол хамгийн ноцтой осол байж, цацраг идэвх бодисын бохирдолтой байж, далай тэнгисийн орчин экологи болон олон нийтийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг тоомсорлохгүй байж болохгүй. Японы тал өөрийнхөө ашиг сонирхлыг тэргүүнд тавьж, дэлхий нийтийг байгаль орчин, эрүүл мэндийн заналхийлэлд өртүүлж буй нь маш хариуцлагагүй үйлдэл юм.

Exit mobile version