CRI Монгол радио
Дэлхийн хөгжилд Хятад улсын гүйцэтгэж буй үүрэг
Стивен Барнетт: Хятадын хөгжил бол гайхамшиг биш харин тасралтгүй шинэчлэл
Олон Улсын Валютын Сангийн Хятад улс дахь ахлах төлөөлөгч Стивен Барнетт хэлэхдээ, Хятадын хөгжилд гайхаад байх зүйл алга, бид эдийн засгийн өсөлт юутай холбоотой гэдгийг мэднэ. Эдийн засгийн өсөлт нь засгийн газрын шийдвэр, өөрчлөлттэй шууд холбоотой байдаг. Эдгээр өөрчлөлтүүд нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг. Тэр нь бүтцийн өөрчлөлтөд түлхэц болж, цаашлаад зах зээлийг эрч хүчээр сэлбэдэг. Тиймээс бүтцийн өөрчлөлтийг үргэлжлүүлэх нь цаашдын зорилт гэж бодож байна гэжээ.
Ма Кайшуо: Хятадын сэргэлт нь хамтын ажиллагаа чухал гэдгийг харуулж байна
Сингапурын ахлах дипломат шинжээч Ма Кайшуо хэлэхдээ, Хятадын эдийн засаг хурдтай сэргэж буй нь Азийн эдийн засгийн өсөлтөд асар их түлхэц болохын зэрэгцээ RCEP-ийг илүү чухал болгож байна. Өнгөрсөн гуч дөчин жилийн хөгжлийн туршлага бидэнд худалдаагаа нээлттэй байлгах нь хөгжил цэцэглэлтэд хүргэж, илүү нээлттэй байх тусмаа улс орон илүү сайн хөгждөг гэдгийг харуулсан юм гэжээ.