CRI Монгол радио

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын жил тутмын хурал амжилттай өндөрлөжээ

Нийтэлсэн

ХТРТ-ийн мэдээ: 2021 оны Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын жил тутмын хурал 21-нд өндөрлөсөн байна.

Олон улсын нөхцөл байдлын өөрчлөлт, цар тахлын нөлөөлөл дор, өнөөгийн дэлхий нийтийн тодорхойгүй, тогтворгүй хүчин зүйл илд нэмэгдэж байгаа. Үүний зэрэгцээ улс орнуудын хувь заяа нягт холболдож байгаа юм. Дэд бүтцээр холбогдохыг ахиулж, нээлттэй багтаамжтай байдал нь дэлхийн чанартай хямралыг даван туулж, урт хугацааны хөгжлийг биелүүлэхийн заавал замнах замнал юм. Энэ дундаа “бүс ба зам” олон улсын хамтын ажиллагаа нь чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын нарийн бичгийн дарга Ли Баодүн хэлэхдээ, уг чуулган нь  “бүс ба зам” гэх хэсгийг энэ онд шинээр нэмж оруулсан юм. Үүгээр дамжуулан олон улсын хамтын ажиллагаа, дэлхийн засаглалыг  бэхжүүлэхэд тулгарч буй боломж, сорилтуудыг хэлэлцэх болно.

Монгол улсын ГХЯ-ны орлогч сайд  Б.Мөнхжин хэлэхдээ, Монгол улс “бүс ба зам” санаачилгыг дэмжсээр ирэн, энэхүү санаачилга нь Монгол улсын эдийн засгийг улам цэцэглэн хөгжүүлж, бүс нутаг хоорондын харилцан солилцоог дэмжсэн гэжээ.

Exit mobile version