CRI Монгол радио

Мерикийн амлалтад хэвлэл мэдээллүүд дургүйцэж байна

Нийтэлсэн

Цаг уурын асуудлаарх удирдагчдын уулзалтын нээлтэд Америкийн ерөнхийлөгч Байден Америкийн засгийн газрын нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулах амлалтыг зарлаж, 2030 он гэхэд Америкийн хүлэмжийн хийх ялгаруулах хэмжээг 2005 оныхоос 50%-52% багасгаж, 2050 онд тэглэнэ гэж илэрхийлжээ. Гэтэл Америкийн хэвлэл мэдээллүүд үүнд дургүйцэж байна. Цар уурын өөрчлөлтийн салбарт Америкийн өр хоосон амлалт хийснээс болж барагдахгүй юм гэж тэд бичиж байна.

Америкийн Вашингтон Пост сонин 21-нд тэмдэглэхдээ, Байдены засгийн газар улсын дотооддоо хийсэн холбогдох амлалтаа хэрэгжүүлсэн ч энэ амлалт нь бусад эдийн засгийн гол цогцуудыг хууран мэхлэх багаж болж болохгүй гэжээ.

Английн Гардиан сонин 21-нд Америкийн Жортаун их сургуулийн Хятадын эрчим хүчний бодлого судлаач Жоанна Льюисын үгнээс иш татаж тэмдэглэхдээ, Байден том зорилтоо ширээнд дээр ил гаргаж тавьсан нь маш чухал байна. Гэтэл хууль тогтоож эдгээр зорилтоо хэрэгжүүлэх нь адилхан чухал юм гэжээ.  жоанна Льюис  сэрэмжлүүлж хэлэхдээ, Обамагийн үед бас зорилт дэвшүүлж л байсан. Гэвч ач холбогдолтой хууль дүрэм тогтоогоогүй гэжээ.

Exit mobile version