CRI Монгол радио

Олон талт үзэл нь дэлхий нийтийг хямралаас хамгаалахын цорын ганц гарц юм

Нийтэлсэн

Синьхуа агентлагийн мэдээ: НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн дарга, Пакистанаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Мунир Акрам 24-нд хэлэхдээ, олон талт үзэл нь дэлхий нийтийг эрүүл мэндийн хямрал, эдийн засгийн хямрал болон уур амьсгалын өөрчлөлтийн гурвалсан хямралын түрэлтэд өртөхөөс хамгаалах цорын ганц гарц юм гэжээ.

4-р сарын 24 нь олон талт үзэл болон энх тайван дипломат харилцааны олон улсын өдөрлөг юм. Мунир Акрам мөн өдөр үүнд холбогдуулан хэлсэн үгэндээ: “КОВИД-19 халдвар дэлхий дахинд донсолгоо бий болгосон ийм үед НҮБ-ын дүрэм болон олон улсын хууль дахь үнэ цэнийн үзэл болон зарчим дээр суурилсан олон талт үзэл нь дэлхий нийтийг эрүүл мэндийн хямрал, эдийн засгийн хямрал болон цаг уурын өөрчлөлтийн гурвалсан хямралын түрэлтэд өртөхөөс хамгаалахын цорын ганц гарц юм” гэсэн байна.

Exit mobile version