CRI Монгол радио
Хятад улсаас Сирид тусалсан вакцин Дамаскад хүрэв
Синьхуа агентлагийн мэдээ: Хятад улсын засгийн газраас Сирид тусалсан КОВИД-19-ийн эсрэг вакциныг 24-ний үдээс хойш Сирийн нийслэл Дамаскад тээвэрлэн хүргэсэн байна. Энэ хэсэг вакцин нь Хятад улсын Үндэсний эм үйлдвэрлэгч корпорац Синофармын судлан үйлдвэрлэсэн КОВИД-19-ийн эсрэг идэвхгүйжүүлсэн вакцин юм.
Хятад улсаас Сирид суугаа элчин сайд Фэн Бяо нисэх онгоцны буудалд зохиосон вакциныг хүлээлгэн өгөх ёслол дээр хэлэхдээ, энэ хэсэг КОВИД-19-ийн эсрэг вакцин нь Хятадын ард түмэн болон Хятад улсын засгийн газрын Сири улсад хандсан сайн сайхны сэтгэлгээг тээж байгаа бөгөөд Хятад, Сирийн цар тахлын эсрэг хамтын ажиллагааны шинэ хуудсыг бичиглэж, түүнчлэн энэ нь Хятад улсын вакциныг дэлхийн олон нийтийн бүтээгдэхүүн болгоно гэсэн Хятадын талын амлалтыг хэрэгжүүлж буй бодит үйл ажиллагаа юм гэжээ.
Сирийн Эрүүл мэндийн сайд Хасан Гхаббаш Хятадын талын тусламжид талархал илэрхийлжээ. Тэрбээр хэлэхдээ, Хятад улсын Синофарм корпорацын үйлдвэрлэсэн КОВИД-19-ийн эсрэг вакцин нь дэлхийн хэмжээнд шалтгалыг хүлээсэн бөгөөд аюулгүй, үр дүнтэй болох нь нотлогдсон, вакцины тусламж нь Сирийн ард түмний вакцинжилтын үйл явцыг баталгаажуулахад тустай гэсэн байна.