CRI Монгол радио

Хятад улс PCT олон улсын патентын эрхийн өргөдөл гаргасан хэмжээгээр дэлхийд тэргүүлэв

Нийтэлсэн

25-ны үдээс өмнөх 10 цагт Хятад улсын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба хэвлэлийн бага хурал хийлгэж, Оюуны өмчийн эрхийн үндэсний газрын дарга Шэнь Чанюй “14-р таван жил”-ийн төлөвлөгөөний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, оюуны өмчийн эрхийн хүчирхэг гүрэн болгох бүтээн байгуулалтыг түргэтгэх холбогдох байдлыг танилцуулсан байна.

Хэвлэлийн бага хуралд танилцуулснаар, Хятад улс 2020 онд 530 мянган патентын эрхэнд зөвшөөрөл олгож, 10 мянган хүн тутмын пантентын эрхийн тоо 15.8 хүрч, улсын “13-р таван жил”-ийн төлөвлөгөөний зорилтыг давуулан биелүүлжээ. Хятад улсын өргөдөл гаргагчид “Патентын эрхийн хамтын ажиллагааны гэрээ” буюу PCT-гээр дамжин тушаасан PCT олон улсын патентын эрхийн өргөдлийн хэмжээ 69 мянгад хүрч, дэлхийд тэргүүлсэн байна. 2020 онд 5 сая 761 мянган барааны шошго тэмдгийг бүртгэж, дотоодын өргөдөл гаргагчдаас Мадридын барааны шошго тэмдгийн олон улсын бүртгэлд хамрагдахаар дэвшүүлсэн 7553 өргөдлийг хүлээн авсан байна. Бүртгүүлсэн бүтээлийн тоо хэмжээ 3 сая 316 мянгад хүрч, 1 сая 723 мянган компьютерийн програм хангамжийн зохиогчийн эрхийг бүртгэжээ. Хөдөө аж ахуйн ургамлын 2549 шинэ төрөл зүйл, ой, өвсний 441 шинэ сортод зөвшөөрөл олгожээ. Дэлхийн оюуны өмчийн эрхийн байгууллагын нийтэлсэн “2020 оны олон улсын инновацийн индексийн тайлан”-д тэмдэглэснээр, Хятад улс 14-рт жагсаж, 2015 оныхтой харьцуулахад 15 байраар урагшилсан байна.

Exit mobile version