CRI Монгол радио
Энэтхэг, Пакистан чиглэлийн нислэгийг түр зогсоохоор Иран шийдэв
Иран улс мутацитай коронавусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд Энэтхэг, Пакистан хоорондын бүх нислэгийг 25 -ны өдрөөс түр зогсооно гэдгээ тус улсын иргэний агаарын тээврийн газар 24-нд мэдэгдэв.
Ираны Ерөнхийлөгч Роухани мөн өдөр Халдвараас урьдчилан сэргийлж, хяналтаа авах үндэсний командлалын хурлын үеэр хэлэхдээ, Энэтхэгээс илрүүлсэн мутацитай коронавирус өмнө нь Их Британи, Бразилд илрээд байсан мутацитай вирусаас илүү аюултай байна. Ираны зүүн мужууд хилийн хяналтаа чангатгаж, мутацитай вирус нэвтрээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэжээ. \Ренчинсоо\