CRI Монгол радио

Жо Байден Арменчуудын харсалт хэргийг “үндэстэн угсааны устгалт” гэж үзжээ

Нийтэлсэн

Синьхуа агентлагийн мэдээ: АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден 24-нд, дэлхийн 1-р  дайны хугацаанд Османы эзэнт гүрэнд байрсан их хэмжээний Арменчууд харсалтайгаар хөнөөгдсөн хэрэг бол “үндэстэн угсааны устгалт” гэж үзсэн байна.

Жо Байден мөн өдрийн мэдэгдэлд, “Америкийн ард түмэн 106 жилийн өмнөх энэ өдрөөс эхэлсэн үндэстэн угсааны устгалтад хөнөөгдсөн бий бүхий Армен хүмүүст хүндэтгэл илэрхийлж байна” гэсэн бөгөөд Америкийн тал ингэж буй нь аль нэг талыг зэмлэхийн төлөө биш, харин нэгэнтээ үүссэн хэрэг дахинтаа давтагдахгүй байхыг баталгаажуулахын төлөө юм гэжээ.

Туркийн ГХЯ-ны бичгээр нийтэлсэн мэдэгдлээс үзэхэд, Туркийн тал үүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа бөгөөд хатуу эсэргүүцэж байна гэжээ. Энэ мэдэгдэлд, Жо Байденын илэрхийлсэн байр суурь нь эрдэм шинжилгээ болон хуулийн үндэс суурь үгүй, нотлох ямар ч гэрч баримт байхгүй юм, энэ нь хоёр орны итгэлцэл болон найрамдлыг эвдэх болно гэжээ. Мэдэгдэлд бас энэ “онц том алдаа”-гаа залруулахыг Жо Байденд уриалжээ.

Жо Байден бол уг хэргийг “үндэстэн угсааны устгалт” хэмээн үзсэн Америкийн анхны ерөнхийлөгч юм. Америкийн мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, Жо Байден 23-нд Туркийн ерөнхийлөгч Эрдагонтой утсаар ярихдаа түүнд уг шийдвэрээ мэдэгдсэн байна. Цагаан ордны 23-нд нийтэлсэн мэдэгдлээс үзвэл, Жон Байден Эрдоганд хандан “хамтын ажиллагааны салбараа өргөтгөх, санал зөрөлдөөнийг үр дүнтэй тогтоон барих бүтээлч хоёр талт харилцаа болгон бүтээн байгуулах” эрмэлзлээ дамжуулсан юм гэжээ.

Exit mobile version