CRI Монгол радио

Афганистанд үр тарианы яаралтай тусламж үзүүллээ

Нийтэлсэн

Синьхуа агентлагийн мэдээ, Хятадын засгийн газрын Афганистанд үзүүлсэн үр тарианы яаралтай тусламжийг хүлээлгэн өгөх ёслол Афганистаны засгийн газрын мэдээллийн төвд болов. БНХАУ-аас Афганистанд суугаа элчин сайд Ван Юй, Афганистаны онц байдлын яамны төрийн нарийн бичгийн дарга Жалани ёслолыг даргалсан байна.

Ван Юй хэлэхдээ, Хятад, Афганистан бол сайн хөрш, сайн найз, сайн түнш, хоёр орон олон жилийн турш харилцан туслалцаж ирсэн юм. Сүүлийн жилүүдэд Хятадын тал Афганистаны талд 13 мянган тонн хүнсний тусламж үзүүлж, Афганистаны хэдэн сая ард олонд тус хүргэсэн юм. Цар тахлын хугацаанд Хятадын тал эмчилгээний эд бодисоор тусалж, вакцины туслалцаа олгосон юм. Хятадын аж ахуйн нэгжүүдийн Афганистаны эдийн засгийн байгуулалтад оролцохыг ахиулж, Хятад Афганистан хамтран ажиллаж “Бүс ба зам”-ыг хамтаар байгуулж, хоёр орны ард түмэнд хүртээмжтэй байлгахыг хангах болно гэжээ.
Жалани Афганистаны засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Хятадын засгийн газар, ард түмний үзүүлсэн яаралтай тусламжид баярлаж байгаагаа илэрхийлж, энэ нь Афганистан, Хятадын уламжлалт найрамдлыг дахин харуулсан үйл хэрэг боллоо гэсэн байна.

Exit mobile version