CRI Монгол радио
Путин, Байдентай 6-р сард уулзаж магадгүй
Синьхуа агентлагийн мэдээ, ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Ушаков 25-нд хэлэхдээ, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин болон АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нар 6-р сард уулзаж магадгүй гэжээ.
Ушаков Оросын хэвлэлд ярилцлага өгөхдөө, Америкийн тал хоёр орны удирдагч уулзалт хийх дохио өгсөн байна. Гэвч уулзах эсэхийг шийдэхэд олон нөхцөл дагалдуулна, холбогдох ажлыг хийж эхлээгүй байна. Путин, Байдентай 6-р сард уулзаж магадгүй, тодорхой өдөр хоног товлоогүй гэжээ.
Путин, Байден нар 13-ны өдөр утсаар ярьж, ирэх хэдэн сард Путинтай гуравдагч оронд тэргүүн нарын уулзалт хийж, хоёр талын харилцааг ярилцахыг Байден санал болгосон байна. 15-ны өдөр Байден бас энэ оны 6-р сард Путинтай Европ тивд уулзахыг санал болгосон байна.