CRI Монгол радио

Индонезийн шумбагч хөлөг осолдож 53 хүн нас барав

Нийтэлсэн

Синьхуа агентлагийн мэдээ: Индонезийн арми 25-нд мэдэгдэл хийж, 21-ний өдөр сураггүй болсон шумбагч онгоцыг олж, 53 хүн нас барсан гэжээ.

Индонезийн тэнгисийн армийн штабын дарга Юдо Магоно хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, Бали арлын хойд хэсгийн тэнгисийн бүсийн 800 метрийн гүнд сураггүй болсон шумбагч онгоцны хэлтэрхийг илрүүлсэн нь шумбасан хэсгээс өмнөш 1500 метрийн орчимд осолдсон байна. Бид цаашид шумбагч онгоцны үлдэгдэл хэлтэрхийг уснаас гаргах ажлыг алхам дараатай өрнүүлэх болно гэжээ.

Энэхүү осолдсон шумбагч онгоц нь Индонезийн ашиглаж буй 5 шумбагчийн нэг байсан бөгөөд 1979 онд үйлдвэрлэж байжээ. Шумбагч онгоц нь 21-ний өдөр Бали арлын тэнгисийн бүсэд сураггүй алга болсон юм. Осолдсон шалтгааныг хараахан тодлоогүй байна. Индонезийн армийнхан мэдэгдэхдээ, шумбагч онгоцны цахилгаан тоног төхөөрөмж эвдэрсэн байж болзошгүй гэжээ.

Н.Пүрэвжав

Exit mobile version