CRI Монгол радио
Өвөр Монголын импорт экспортын нийт хэмжээ 29.55 тэрбум юаньд хүрчээ
Хөххотын гаалийн газрын бүртгэлээр, энэ оны нэгдүгээр улиралд Өвөр Монголын импорт экспортын нийт хэмжээ 29.55 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.9 хувиар нэмэгджээ. Үүнд экспорт 10.85 тэрбум юаньд хүрч, 33.2 хувиар нэмэгдэн, импорт 18.7 тэрбум юаньд хүрч, 7.7 хувиар нэмэгджээ.
Энэ онд Өвөр Монголын “Бүс ба зам” дагуух орнуудтай хийсэн гадаад худалдаа илт нэмэгдсэн байна. Нэгдүгээр улиралд эдгээр орнуудтай хийсэн импорт экспорт 17.37 тэрбум юаньд хүрч, 32.2 хувиар нэмэгдэн, Өвөр Монголын нийт импорт экспортын 58.8 хувийг эзэлсэн байна. Монгол улс ОХУ нь мөн л Өвөр Монголын худалдааны гол түнш хэвээр байж, Монгол улстай хийсэн испорт экспортын хэмжээ 8.13 тэрбум юаньд хүрч, 83.4 хувиар нэмэгдэн, ОХУ-тай хийсэн импорт экспортын хэмжээ 4.01 тэрбум юань хүрч, 1.2 хувиар нэмэгджээ. Нэгдүгээр улиралд Өвөр Монголын RCEP-гийн худалдааны түншүүдтэй хийсэн импорт экспортын хэмжээ 8.17 тэрбум юаньд хүрч, 16.7 хувиар нэмэгджээ.