CRI Монгол радио
ОХУ, АНУ-ыг найрсаг бус орны жагсаалтад оруулжээ
Орон нутгийн цагаар 26-нд ОХУ-ын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захаров АНУ-ыг найрсаг бус орны жагсаалтад оруулснаа мэдэгдэж, уг жагсаалтад орсон орон ОХУ-ын иргэнийг өөрийн дипломат байгууллагадаа элсэн ажиллуулахыг хориглоно гэжээ.
Захаров хэлэхдээ, эцсийн нэрийн жагсаалтыг ОХУ-ын засгийн газрын сайд нарын танхим судлан нийтлэх болно гэжээ. АНУ-ын найрсаг бус үйл ажиллагаа энэ үр дүнд хүргэсэн байна, АНУ-ын ОХУ-д чиглүүлсэн хориг арга хэмжээ болон ОХУ-ын дипломатуудыг хөөсөн ажиллагааг нь энэ үр дүнд хүргэсэн гэжээ.
Саяхан ОХУ-ын ерөнхийлөгч В. Путин зарлигт гарын үсэг зурж, найрсаг бус орны жагсаалтад орсон орноос ОХУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газар Оросын иргэнийг элсэн ажиллуулахыг хориглосон байна.