CRI Монгол радио

Мьянмар дотоодын улс төрийн эвлэрлээ урагш ахиулахад нь туслахыг АСЕАН-нд хүсэв

Нийтэлсэн

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 26-нд хийлгэсэн ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: АСЕАН-ны зохион байгуулсан удирдагчдын онцгой хурлыг Хятадын тал сайшааж байна, түүнчлэн АСЕАН-ыг цаашид ч бүтээлч үүрэг гүйцэтгэн, Мьянмар улс дотоодын улс төрлийн эвлэрлээ урагш ахиулахыг нь идэвхтэй дэмжиж, АСЕАН эв нэгдэлтэй хамтран ажиллах болон бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг сайтар хамгаалахыг хүсэж байгаа бөгөөд ингэнэ гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, 24-нд АСЕАН Индонезид удирдагчдын онцгой хурал хуралдуулж, хурлын дараа нийтэлсэн даргын мэдэгдэлдээ Мьянмарын нөхцөл байдлын талаар 5 зүйлийн нийтлэг ойлголтод хүрсэн байна. Ван Вэньбинь үүнд холбогдуулан сэтгүүлчдийн асуултад хариулахдаа:

“Хурал нь талууд нээлттэй, уужуу багтаамжтай “АСЕАН-ны арга хэлбэр”-ээр Мьянмарын нөхцөл байдлыг намжихыг урагш ахиулахад сайн эхлэл тавьсан байна. Яриангүй, ганц удаагийн хурлаар бий бүхий асуудлыг туйлбартай шийдвэрлэхийн аргагүй юм. Хятадын тал АСЕАН-тай нягт харилцаа холбоотой байж, Мьянмарын нөхцөл байдал эртхэн “зөөлөн газардах”-ыг урагш ахиулах болно” гэжээ.

Exit mobile version