CRI Монгол радио

ГХЯ-ын хэвлэлийн төлөөлөгч Австралийн Батлан хамгаалахын сайдын үгэнд хариу барив

Нийтэлсэн

26-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь Австралийн Батлан хамгаалахын сайдын Тайваньтай холбогдуулан хэлсэн үгэнд хариу барьж хэлсэн үгэндээ: Хятад улс зайлшгүй нэгдэлд хүрэх болно, ингэх нь ч зайлшгүй юм. Хамгийн их хүчин чармайлт гарган энх тайван нэгдлийн хэтийн төлөвийг биелүүлэхэд бид бэлэн байна, гэхдээ ямарваа хэлбэрийн “Тайваныг тусгаар тогтнуулах” хагалан бутаргах үйл ажиллагаанд огтхон ч орон зай үлдээхгүй гэж онцолжээ.

Эх сурвалжаас үзэхэд, Австралийн Батлан хамгаалахын сайд саяхан хэлэхдээ, Австралийн тал Хятад улс хоорондын сөргөлдөөний дунд Тайванийн асуудлыг хөнгөвчлөх ёсгүй, Австралийн тал цаашид тус бүс нутгийн холбоотнуудтайгаа хамтран ажиллаж, энх тайвныг хадгалахын тулд хичээх болно гэжээ. Ван Вэньбинь үүнд холбогдуулан асуултад хариулахдаа: Нэг Хятад улсын зарчмыг баримтлах нь Хятад Австралийн харилцааны байх ёстой ёс зүй юм. Тайвань бол Хятад улсын нутаг дэвсгэрийн салж болошгүй нэг хэсэг, Тайванийн асуудал бол бүрмөсөн Хятад улсын дотоод хэрэг, Хятад улсын амин чухал ашиг сонирхолтой холбоотой, ямарваа гаднын хүчин гар дүрж оролцоо хийхийг өршөөхгүй юм. Ардчилсан дэвшилтэд намын эрх баригчид Нэг Хятад улсын зарчим болон “1992 оны нийтлэг ойлголт”-ыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, гаднын хүчинтэй сүлбэлдэн тасралтгүй “тусгаар тогтнуулах” өдөөн хатгалга сэдэж буй нь одоогийн хоёр эрэгийн харилцаа хурцдаж, донсолгоотой болж байгаагийн уг үндэс юм гэжээ.

Exit mobile version