CRI Монгол радио

Ши Жиньпин Гуаншид ажил байдалтай танилцаж байна

Нийтэлсэн

26-нд, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Гуаншийн Жуан үндэстний өөртөө засах оронд үргэлжлэн ажил байдалтай танилцаж байна. Ши Жиньпин Гуаншигийн Люгүн корпорацын ХХК, Люжөүгийн эмгэн хумс үйлдвэрлэх бүсэнд хүрч, аж ахуйн нэгжийн шинэчлэл, инноваци, үйлдвэрлэлийн болон онцлог салбарын хөгжлийн байдалтай танилцав. Тэрээр аж ахуйн нэгжүүдийг шинэчлэлт хийж, өөрийгөө хүчирхэгжүүлж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг цаашид дэмжин ажиллахыг урамшуулжээ.

1958 онд байгуулагдсан Люгүн корпорац нь Хятадын анхны том оврын ачигч машиныг үйлдвэрлэсэн бөгөөд өнөөдрийг хүртэл Хятадын машин механикийн аж үйлдвэрийн 100 хүчирхэг аж ахуйн нэгжийн нэг байж, дэлхий нийтэд 20 гаруй үйлдвэрлэлийн баазтай, зах зээлийн цар хүрээ 130 гаруй улс орон, бүс нутгийг хамарч байдаг. \Ренчинсоо\

Exit mobile version