CRI Монгол радио

20 жилийн дайн Америкийн интервенционизмын хор уршгийг харууллаа

Нийтэлсэн

Америкийн армийн Афганистанд суугаа командлагч саяхан хэлэхдээ, АНУ болон НАТО Афганистан дахь олон баазаас цэргээ татаж эхэлсэн юм, төлөвлөгөө ёсоор 9-р сарын 11-нээс өмнө цэргээ татаж дуусна гэж хэлжээ. Энэ нь 20 жил үргэлжилсэн энэ удаагийн дайн ийнхүү яаруу сандруу төгсгөлийн цэг тавьж, нурж эвдэгдсэн Афганистан үлдэж хоцорсныг харуулж байгаа хэрэг юм.

20 жилийн өмнө АНУ терроризмт цохилт өгөх нэрээр Афганистаны дайныг эхлүүлж, үүнээс улбаалан хүмүүсийн сэтгэлийг эмзэглүүлсэн хүмүүнлэгийн үзлийн хямрал үүссэн юм. Америкийн Бостоны их сургуулийн үүсгэн санаачилсан “Дайны үр дагавар” төслийн бүртгэлээс үзвэл, 2001 оноос хойш Афганистаны дайны улмаас нийт 241 мянга шахам хүн нас барж, эдгээрийн дотор 71 мянга гаруй нь эгэл иргэд байв. Нийслэл Кабулд гэлээ дэлбэрэлт, террорист халдлага гарах нь ердийн болж, тухайн нутгийн иргэдийн амьдрал гаслан зовлонгийн дунд байсаар иржээ.

Үхэл хэзээ ямагт ч бууж мэдэх аюултай бөгөөд нийгмийн хөгжил нь зогсонги байдалд оржээ. Өдгөө Афганистан нь дэлхийн хөгжлөөр хамгийн тааруухан орны нэг байсаар юм. Азийн хөгжлийн банкны тоо бүртгэлээс үзвэл Афганистаны хүн амын 54% хувь нь амьдрал нь ядуугийн шугамаас догуур байгаа бөгөөд хөдөлмөрлөх насанд хүрсэн хүн амын 40.1% хувийн өдөр тутмын орлого нь 2 ам.доллар ч хүрэхгүй байна.

Нэн хачирхалтай нь, АНУ анх дайн дэгдээн цохилт өгсөн гол объект нь байсан Талибаны зэвсэгт хүчин Америкийн бүслэлтийн дор харин явах тусмаа хүчирхэгжиж, Америкийн дэмжсэн Афганистаны засгийн газарт асар их заналхийлэл учруулж байна. Талибан 2001 онд Афганистанд түрэмгийлэн орсноос хойших хамгийн хүчирхэг үедээ байгааг энэ оны эхээр Америкийн дипломат харилцааны нийгэмлэг хүлээн зөвшөөрчээ.

20 жилийн хугацаанд 2 их наяд гаруй ам.доллар зарцуулсан бөгөөд 2400 гаруй Америк цэрэг амиа алджээ. Америк нь Талибанд цохилт өгөх зорилгоо биелүүлж чадаагүй төдийгүй харин эсрэгээр Талибан тасралтгүй хүчирхэгжиж, Афганистаны хэтийн төлөвийг бүдгэрүүлж байна. Америкийн Брукингсийн судалгааны байгууллага саяхан хэлэхдээ, гадаадын арми бүрмөсөн татан гарсны дараа, нүдэн өмнө явагдаж байгаа Афганистаны дотоодын дайн нь илүү ноцтой цус асгаруулсан мөргөлдөөн, урт хугацааны дайн болж даамжирч мэдэх юм. Ази, Номхон далайн сангийн доктор Сажжан Гохел энэ талаар гутранги үзэл бодолтой байгаагаа илэрхийлж, Афганистан магадгүй дээр зууны 90-ээд оны адилаар дахин хэт даврагч үзэл бий болох газар болж мэдэх юм гэжээ.

Ийм эмгэнэлтэй үр дүн нь АНУ-ын дэгдээсэн Афганистаны дайн бүрмөсөн ялагдсны бэлэг тэмдэг болж, түүнчлэн “Америк маягийн ардчилал” гэгч нь зохимжгүй гэдгийг гэрчилж, нэн түүнчлэн АНУ үймээн эмх замбараагүй байдлыг гадагш шилжүүлэх, бусад орнуудын хэрэгт хөндлөнгийн оролцоо хийхийн хор уршгийг төвлөрүүлэн тусгалаа.

АНУ цэргээ татахаа зарласны дараа Америкийн Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Кирби мэдээ нийтлэх хуралд хэлэхдээ, Афганистаны бүрэн эрхийг хүндэтгэхийг бусад орнуудад хүсэж байна гэж хэлсэн нь инээдтэй юм. Афганистаны бүрэн эрхийг өөрөө 20 жил зөрчсөн атлаа ичгүүр сунжуургүйгээр бусад орнуудыг Афганистаны бүрэн эрхийг хүндэтгэхийг шаардаж, иймэрхүү “Америк маягийн хоёрдмол стандарт” нь хүмүүсийг гайхшруулж байна.

Гадаад дахь “бусад чухал үйл хэрэг”, үүний дотор Хятад улсын тухай үйл хэргийг зохицуулах нь Афганистаас цэргээ татахын шалтгааны нэг гэж Америкийн засгийн газар хэлснийг анзаарууштай байна. Афганистанаас цэргээ татахыг “Хятад улсын сорилтыг эсэргүүцэх” гэгчтэй албаар холбож буй ийм үг яриа нь Америкийн бодлого тогтоогчид мөн хүйтэн дайны сэтгэхүйд гүн шигдэж, гарч чадахгүй байгааг харуулж байна.

АНУ хэрхэн уран үг хэллэг хэрэглэн, Афганистанд “зорилгоо биелүүлсэн” хэмээн сурталчиллаа гээд энэ удаагийн дайны утгагүй байдал, гаслан зовлон болон ялагдлыг халхалж чадахгүй, түүнчлэн АНУ дэлхий нийтэд хор уршиг авчирсны гэмт үйлдлийг нь арилгах аргагүй юм.

Exit mobile version