CRI Монгол радио
Хятадын Синовак компанийн бүтээсэн вакциныг Египетэд яаралтай хэрэглэхийг зөвшөөрлөө
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминСиньхуа агентлагийн мэдээ, Египетийн эм бэлдмэлийн удирдах газар 26-ны орой мэдэгдэл нийтэлж, Хятадын Синовак компанийн бүтээсэн вакциныг Египетэд яаралтай хэрэглэхийг зөвшөөрсөн байна.
Мэдэгдэлд тэмдэглэхдээ, уг газар Синовак компанийн бүтээсэн вакцины үр дүн, чанарт үнэлгээ хийж, Египетэд яаралтай хэрэглэхийг зөвшөөрсөн. Энэ сарын 21-нд Хятадын Синовак компани болон Египетийн Vacsera компани гэрээ байгуулж, Египетэд Синовак компанийн вакциныг үйлдвэрлэх болсон байна гэжээ.
Египетийн тал үүнээс өмнө Хятадын Синофармын вакцин, Их Британийн “AstraZeneca” вакцин, ОХУ-ын “Sputnik V” вакциныг яаралтай ашиглах зөвшөөрөл олгосон юм. Эх сурвалжаас үзвэл, 4-р сарын 18 болтол Египетэд нийт 660 мянган хүн вакцинжуулалтад хамрагдаад байна.