CRI Монгол радио
Сербийн ерөнхийлөгч Синофармын вакцины хоёрдох тунг хийлгэсэн байна
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминСиньхуа агентлагийн мэдээ, Орон нутгийн цагаар 27-ны үдэд Сербийн ерөнхийлөгч Александр Вучич Хятадын “Синофарм” компанийн вакцины хоёр дахь тунг хийлгэсэн байна.
Александр Вучич вакцин тариулсныхаа дараа Хятад улсын Сербид үзүүлсэн тусламж дэмжлэгт талархаж байгаагаа илэрхийлээд Сербийн ард түмэн болон өөрийн нэрийн өмнөөс Хятад улсад баярлаж байгаагаа илэрхийлж байна гэжээ.
Александр Вучич хэлэхдээ, Хятадын засгийн газар болон ард түмний асар их тусламж дэмжлэгт баярлаж байна. Хятадын тал коронавирусийн эсрэг вакцин хангасанд баярлаж байна гэжээ. Серби болон Хятад улс вакцин үйлдвэрлэх, генийн дарааллыг тогтоох талаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.
Эх сурвалжаас үзвэл, 26-ны өдөр Сербид нийт 1 сая 950 мянган хүн вакцинд хамрагдаж, насанд хүрэгчдийн 34 хувь нь вакцинд хамрагдаад байна. Одоо болтол Серби улс Хятадын Синофармын вакциныг 5 бүлэг хуваан хүлээн авсан байна.