CRI Монгол радио
НАТО-гийн цэргийн үйл ажиллагааг ОХУ нягт анхаарч байна
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминСиньхуа агентлагийн мэдээ, ОХУ-ын батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу 27-нд Тажикстаны нийслэл Душанбед хэлэхдээ, АНУ болон НАТО-гийн Европ тив дэх ажиллагаа бүс нутгийн цэргийн эрсдэлийг ихэсгэсэн байна.
Сергей Шойгу мөн өдөр Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнуудын батлан хамгаалах яамны сайд нарын хурал дээр хэлэхдээ, ОХУ “Европын хамгаалагч-2021” цэргийн сургуулилтын хүрээн дэх НАТО-гийн цэргийн үйл ажиллагааг анхаарч байна. Оросын хилийн ойролцоох заналхийллийн чанартай үйл ажиллагаанд хариу арга хэмжээ авч, баруун хилийн бүсэд 2 арми, 3 агаарын десантын корпус байрлуулсан байна гэжээ.
Сергей Шойгу хэлэхдээ, Оросын нутаг дэвсгэр дээрээ цэргийн ажиллагаа хийхийг гаднын ямар ч хүч шүүмжлэхийг ОХУ хүлээж авахгүй юм. ОХУ өөрийн орны хилийн аюулгүй байдлаа эрс хамгаалах болно гэжээ.