CRI Монгол радио

Энэтхэгийн халдвартай тэмцэх ажилд тууштай дэмжлэг үзүүлнэ

Нийтэлсэн

Синьхуа агентлагийн мэдээ: 26-нд, БНХАУ-аас Энэтхэгт суугаа элчин сайд Сүнь Вэйдүн Хятад улс Энэтхэгийн халдвартай тэмцэж буй ажилд дэмжлэг үзүүлнэ хэмээн нийгмийн сүлжээгээр мэдэгджээ.

БНХАУ-аас Энэтхэгт суугаа ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Вань Шяожянь 26-ны өдөр Энэтхэгийн цар тахлын нөхцөл байдлын талаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа, Хятадын тал аж ахуйн нэгжүүдийг цар тахлын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохыг зөвлөж, Энэтхэг улсад шаардлагатай эмчилгээний эд материалын тусламж үзүүлэхийг дэмжин ажиллана. Цар тахал нь хүн төрөлхтний хамтын дайсан юм, олон улсын хамтын нийгэмлэг эв санаа нэгтэй байж, халдварын эсрэг хүч нэгтгэн тэмцэх ёстой гэжээ.
Эх сурвалжаас үзвэл, Хятад улсын эмчилгээний хэрэгсэл нийлүүлдэг аж ахуйн нэгжүүд Энэтхэгээс 25 мянга гаруй ширхэг хүчилтөрөгчийн генераторын захиалга авсан байна.

Exit mobile version