CRI Монгол радио

Япон дэлхийн ард түмний дуу хоолойг илүү сонсох ёстой

Нийтэлсэн

Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь твиттер хуудсандаа Японы цөмийн хаягдал устай холбоотой зураг хавсаргасан хэрэгт Японы зүгээс эсэргүүцэл илэрхийлсэнд холбогдуулан тэрээр 28-нд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Япон улс цөмийн хаягдал усыг тэнгист цутгахыг эсэргүүцсэн дэлхийн ард түмний дуу хоолойг илүү сонсож, буруу шийдвэрээ буцаахыг шаардаж байна гэжээ.

Фукушимагийн цөмийн хаягдал усанд  хортой олон бодис агуулдаг, маш хортой гэдгийг Хятад улс удаа дараа дурдсаар ирсэн. Японы тал далайд цутгахаар төлөвлөж байгаа цөмийн хаягдал усыг сайтар цэвэрлэлээ ч гэсэн маш олон тооны цацраг идэвхт бодисыг арилгаж чадахгүй юм. Цөмийн хаягдал усыг далайд цутгасан өдрөөс  хэдэн арван жилийн турш Номхон далайн эрэг дагуух улс орнуудад асар их сөрөг нөлөө учруулах бөгөөд цацраг идэвхт бодисууд далай тэнгисийн орчинд олон мянган жилийн турш хор хохирол авчрах болно гэж Германы тэнгисийн шинжлэх ухааны хүрээлэн, Орос, Өмнөд Солонгос зэрэг орнуудын эрдэмтэд үзжээ. \Ренчинсоо\

Exit mobile version