CRI Монгол радио

Японы Хятад улсад хандсан дипломат бодлого мухардмал замд орж байна

Нийтэлсэн

4-р сарын 27-нд Японы Гадаад харилцааны яам  2021 оны “Дипломат харилцааны хөх ном” нийтэлж, нэг талаар Хятад Японы арлын маргааныг дэвэргэн хөөрөгдөж, түүнчлэн Өмнөд тэнгис, Хонконг, Шиньжян зэрэг асуудлыг дурдаж, “Хятад улсын заналхийлэл” гээчийг гаргаж ирж, нөгөө талаар эдийн засгийн хувьд Хятад Японы харилцаа бол “хамгийн чухал хоёр талт харилцааны нэг” хэмээсэн байна. Улс төр болон эдийн засаг ноцтой салгасан нь Японы Хятад улсад хандсан бодлого асар их зөрчилтэй байгааг тусгалаа. Энэ нь Японы Хятад улсад хандсан дипломат бодлогын тогтвортой шинж чанарыг алдагдуулж, Хятад улсад хандсан бодлогодоо өөрчлөлт хийх нь улам тулгамдаж байна.

Японы улс төрийн индэрт, одоогийн ерөнхий сайд Суга Ёшихидэ бол нэгэн гүн туршлагатай улс төрч бөгөөд түүний ажлын хэв маяг нь тайван тогтуун байх болно гэж гаднынхан үзэж байсан юм. Гэтэл 3-р сард болсон Америк, Япон, Энэтхэг, Австралийн “дөрвөн талт механизм”-ийн яриа хэлцэл, Америк Японы “2+2 хэлэлцээ”, 4-р сарын дунд үед Америк Японы төрийн тэргүүн нар хамтарсан мэдэгдэл нийтэлсэн, дахин энэ удаад “Дипломат харилцааны хөх ном” нийтэлсэн зэргээс харахад, Суга Ёшихидэгийн засгийн газар Хятад улсад хандсан бодлогын талаар олон хэмжээнээс хэтэрсэн үйлдэл хийж, ялангуяа Тайванийн тэнгисийн нөхцөл байдалд “анхаарал хандуулж” байна гэгч байр сууриа илээр нийтэлсэн нь Хятад Японы харилцааг зохицуулах тал дээр улаан шугамаас нэгэнтээ ноцтой давсан нь илт байна.

Японы дипломат бодлогын байр суурьт өөрчлөлт гарч буй нь Америк Японы холбоотны орнуудтай байсан хүчин зүйлээс гадна бодит хүчин зүйлийг ч хөнгөвчилж болохгүй юм. Суга Ёшихидэгийн засгийн газар ноднингийн 9-р сард тушаалд орсноос хойш нэр нөлөө нь арай ядан хэр тэнцэж байгаа юм. Цар тахлын эсрэг тэмцэл үр дүнгээр тааруу, эдийн засаг нь сул байгаагаас шалтгаалж, энэ оны 1-р сард Японы мэдээллийн хэрэгсэл бүр дараачийн ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар зөвшилцөж  эхэлсэн юм.

Америкийн шинэ засгийн газар тушаалд орноос хойш Хятад улсыг “хамгийн том өрсөлдөгч”-өө болгож, холбоотнуудтайгаа нийлэн Хятад улсыг хязгаарлах гадаад бодлого хэрэгжүүлсэн нь Суга Ёшихидэгийн засгийн газарт завшааныг олгосон юм. Хэрэв Америкийг түшиж, Хятад улсад хатуу хандвал дипломат бодлогын сул талд илүү оноо авч болох мөртөө улиран сонгогдохын дараас хүндрэлээ сааруулж болох нь Суга Ёшихидэгийн улс төрийн бодлого тактик юм.

Гэтэл бодит байдал ямар байна? Өнөөдөр гэхэд Японы эдийн засаг Хятад улсын зах зээлд ноцтой түшиглэсэн хэвээр байна. Америктай нэн нягт холбоотны харилцаа тогтоочихлоо гээд ч эдийн засгийн талаар асар их ашиг тусыг олж чадахгүй юм. Энэ нь Японы “Дипломат харилцааны хөх гадарт ном” юуны учир Хятад Японы харилцааг “хамгийн чухал хоёр талт харилцааны нэг” хэмээн нэрлэж буйн шалтгаан юм.

2020 онд Ковид-19 цар тахлын нөлөөнөөс болж Япон улсын экспорт 11% хувиар багасаж, харин Хятад улсад экспортолсон автомашин болон хагас дамжуулагчийн экспорт нь 3% хувь нэмэгджээ. 20 жилийн өмнө Японоос Хятад улсад хандсан экспорт нь тус улсын экспортын нийт хэмжээнд зөвхөн 10% хувь орчмыг эзэлж байсан юм. Гэтэл 2020 онд дээшлээд 22% хувьд хүрч, Америкт хандсан экспортын 17% хувийн эззэх хэмжээнээс давжээ. Хөрөнгө оруулалтын үр ашгийн хувьд авч үзвэл, 2019 онд Япон улсын олон улс дахь шууд хөрөнгө оруулалтад, хөрөнгө оруулалтын ашгийн хэмжээ ба олсон үр ашгийн харилцааны хувьд Хятад улсад 17% байгаа бол Америкт ердөө 5% хувь ч хүрээгүй байна.

Хятад, Японы эдийн засгийн хөгжлийн үе шат өөр өөр, давуу талаар харилцан нөхөх чиг хандлага улам эрчимжиж байна. Хятад улсад хандсан худалдааны цар хүрээгээ хадгалахгүй, Хятад улсаас асар их хөрөнгө оруулалын ашиг тусыг олохгүйд хүрвэл Япон нь “унаж хоцрогдсон 20 жил”-ийн балчигийн дундаас гарах бололцоогүй юм.

Япон улс төрийн талаар Хятад улстай эсэргүүцэлдэж, эдийн засгийн хувьд Хятад улсад түшиглэх нь асар их зөрчлийг үүсгэж байгаа нь илэрхий байна. Япон улс “Хятад улсын заналхийлэл” гээчийг үлээн хөөрөгдөхөд, түүний Хятад улсад хандсан худалдаа хөрөнгө оруулалт нь ихээхэн нөлөөнд өртөх нь зайлшгүй юм. Япон “мөнгөө олчихоод тогоог нь хагалах” үйлдэл хийхийг Хятадын тал хүлцэхгүй, Суга Ёшихидэ буруу тооцоолол хийж байна.

Хятад улсын ойр хөрш болсны хувьд, нүдэн өмнөх ашигаа бус харин холын хараатай байх нь Японы талын харж бодолцох ёстой зүйл юм. Хятад Америк хоёр том гүрний хооронд завшааныг далимдуулан боломж хайх нь өөрөө “тактиктай боловч стратегигүй” гэдгээ харуулахаас гадна улс орныхоо ашиг тусад ямар ч сайн талыг авчирж чадахгүй. Өнөөдрийн Япон дипломат харилцааны мухардмал замаас гарч, Хятад улсад хандсан харилцаагаа тунгаан бодож үзэх нь тулгам шаардагдаж байна.

Exit mobile version