CRI Монгол радио

Хятад Герман харилцан нээлттэй байж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дэмжих болно

Нийтэлсэн

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 4-р сарын 28-нд Бээжинд Германы канцлер Ангелы Меркельтай хамтаар Хятад Германы засгийн газар хоорондын 6 дахь зөвшилцөөнийг даргалсан байна.

Хоёр орны ерөнхий сайд хоёр талын гадаад харилцаа, эдийн засаг худалдаа, санхүү, аж үйлдвэр, зам харилцаа, боловсрол, шинжлэх ухаан технологи, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, байгаль орчин, нийгмийн баталгаа зэрэг 25 салбарын хариуцлагатай хүмүүсийн ажлын тайланг сонсон байна.

Ли Кэчян хэлэхдээ, Хятад Герман бол тал бүрийн стратегийн түнш мөн. Хамтран ажиллаж, хамтаар хожих нь хоёр орны харилцааны үндэс хөг аяс байж, хоёр орны ард түмэнд шууд ашиг хүртээдэг. Саяхан Ши Жиньпин дарга хатагтай Меркельтай утсаар ярьж, Хятад Германы харилцааг эрүүл саруул тогтвортой хөгжлийг ахиулахаар хоёр талаараа илэрхийлжээ. Одоогийн нөхцөлд Хятад Герман цар тахлын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, вакцины шударга зүй зохистой хуваарилалтыг дэмжиж, вакцины үндсэрхэг үзлийг эсэргүүцэх хэрэгтэй. Хятад Германы шуурхай гарцыг сайтар ашиглаж, хоёр талын хүмүүсийн хэлхээ холбоонд дөхөм үзүүлэн дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээсний аюулгүй тогтвортой байдлыг хамгаалах хэрэгтэй гэжээ.

Ли Кэчян хэлэхдээ, Хятад улс нээлттэй байдлаа улам өргөжүүлж, Германыг багтаасан дэлхийн олон оронтой хөгжлийн боломжоо хуваалцах болно. Нээлттэй байх нь харилцан байх хэрэгтэй, харилцан нээлттэй байж чөлөөт худалдааг өргөтгөж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дэмжих болно. Европын холбоотой Хятад Европын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг эртхэн зураглаж, Хятад Европын харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг ахиулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Меркель хэлэхдээ, ирэх жил Герман Хятадын дипломат харилцаа тогтоосон 50 жилийн ой болно. Хятадын талтай харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, хамтын ажиллагаагаа өргөтгөн, хоёр орны харилцааг улам хөгжүүлэхэд Германы тал бэлэн байна. Хоёр тал шуурхай гарцын үйлдлийг бүрэн ашиглаж, хүмүүсийн солилцоог дэг журамтай явагдуулж, вакцины үйлдвэрлэл болон харилцан зөвшөөрөх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх болно. Германы тал нээлттэй хамтран ажиллаж, ивээх үзлийг эсэргүүцэн, яриа хэлцлээр санал зөрөлдөөнөө зохицуулахыг зорьж байна. Европ Хятадын хөрөнгө оруулалтын хэлэлцээрт Европ Хятадын харилцаа маш чухал юм. Хоёр талаараа уг хэлэлцээрийн эртхэн хүчин төгөлдөр болохыг хүсэж байна гэжээ.

Exit mobile version