CRI Монгол радио

Сирийн улс төрийн үйл явцыг ахиулахыг уриалав

Нийтэлсэн

Синьхуа Агентлагийн мэдээ, БНХАУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн орлогч Гэн Шуан 28-ны өдөр НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн Сирийн улс төр, хүмүүнлэгийн асуудлаарх видео уулзалтад оролцож, Сирийн улс төрийн үйл явцыг урагшлуулж, Сирийн ард түмнийг гаслан зовлонгоос гаргахыг уриалав.

Тэрээр хэлэхдээ, НҮБ үргэлжлэн зохицуулалт хийж, “Сирийн удирдсан ба Сирийн эзэмшлийн” улс төрийн үйл явцыг урагшлуулах ёстой гэжээ. Олон улсын хамтын нийгэмлэг улс төрийн шийдвэрээ нэмэгдүүлж, Сирийн хямралыг эрт дуусгахыг дэмжих ёстой. Сирийн асуудлаарх бүх талуудыг НҮБ-ын Сирийн асуудлаарх тусгай элч Пей Кайрутай харилцаа холбоогоо нягтруулж, зөвшилцөл хийхийг Хятад улс уриалж, Үндсэн хуулийн хорооны зургаа дахь удаагийн уулзалтыг зохион байгуулах талаар зөвшилцөлд хүрэхийг уриалав. Үндсэн хуулийн хорооны ажил бие даасан, гаднын нөлөөллөөс ангид байх ёстой. Сири улс 5-р сард бүх нийтийн сонгууль явуулахаа мэдэгдсэнийг Хятад улс анхааралдаа авч, олон улсын хамтын нийгэмлэгээс Сирийн бүрэн эрхт байдал, Сирийн ард түмний сонголтыг хүндэтгэхийг уриалав.

Тэрээр хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг Сирид үзүүлэх хүмүүнлэгийн тусламжаа нэмэгдүүлж, Сирийн ард түмнийг гаслан зовлонгоос үр дүнтэйгээр гаргах ёстой. Хятадын засгийн газраас Сири улсад олгосон коронавирусийн эсрэг вакцинуудыг 4-р сарын 24-нд Сирийн нийслэл Дамаск хотод хүргэж өглөө. Хятад улс холбогдох орнуудаас Сирийн эсрэг ганц талын хориг арга хэмжээгээ нэн даруй цуцлахыг уриалж байна гэжээ. \

Exit mobile version