CRI Монгол радио

АНУ-ын эдийн засаг 6.4 хувиар нэмэгджээ

Нийтэлсэн

Синьхуа агентлагийн мэдээ, АНУ-ын худалдааны яам 29-нд нийтэлсэн анхны төсөөллөөр, энэ оны нэгдүгээр улиралд АНУ-ын ДНБ 6.4 хувиар нэмэгдсэн байна.

Коронавирусийн вакцинжуулалт болон Холбооны засгийн газрын санхүүгийн зарцуулалт зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр АНУ-ын хэрэглэгчид болон аж ахуйн нэгжийн зарлага, хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь Америкийн эдийн засгийн сэргэлтэд тус болсон байна. Нэгдүгээр улиралд Америкийн эдийн засгийн нийт хэмжээний 70 хувийн хувь хүний хэрэглээ 70.7 хувиар нэмэгдэж, орон сууцнаас бусад үндсэн хөмрөгийн хөрөнгө оруулалт 9.9 хувиар нэмэгджээ.

Өнгөрсөн оны 12-р сард, АНУ-ын конгрессын баталсан 900 сая ам долларын эдийн засагт сэтэлт өгөх төсөл нь Америкийн эдийн засаг, гэр бүлийг санхүүжүүлж, эдийн засгийн сэргэлтийг дэмжсэн байна. Үүний зэрэгцээ АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден 1-р сард тушаалдаа орны дараа, вакцинжуулалтын ажил түргэсч, хэрэглэгчдийн итгэлийг нэмэгдүүлэн, эдийн засгийн нэмэгдлийг дайчилсан байна.

Exit mobile version