CRI Монгол радио

Африкийн орнуудад халдвар газар авах эрсдэлтэй байна

Нийтэлсэн

Синьхуа агентлагийн мэдээ: ДЭМБ-ын Африкийн бүсийн захирал Макчидисо Мути 29-ний өдөр хэлэхдээ, Африкийн бүсийн иргэд халдвар хамгаалалтын дэглэмээ сулруулж, вакцинжуулалтад хамрагдах болон нуклейн хүчлийн шинжилгээ өгөх түвшин дор байгаа учраас Африкийн зарим орнуудад халдвар газар авах эрсдэлтэй байна гэжээ.

Макчидисо Мути мөн өдөр хуралдуулсан видео хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, Африкийн орнууд өргөн цар хүрээтэй цуглаанаа түр зогсоож, амны хаалтаа тогтмол зүүх зэрэг халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар сахихгүй бол тус бүсэд шинээр нэмэгдэх халдварын тохиолдол болон нас баралт эрс нэмэгдэх болно гэжээ.

ДЭМБ-ын Африкийн 46 онд халдварын эрсдэлийн талаар хийсэн судалгааны дүнд, 3 оронд халдвар нэмэгдэх эрсдэл маш өндөр, 20 оронд өндөр эрсдэлтэй, 22 оронд дунд эрсдэлтэй, зөвхөн 1 оронд бага эрсдэлтэй байгаа юм.

Африкийн Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс 29-ний орой гаргасан мэдээллээр, Африкт бүртгэгдсэн нийт халдварын тоо 4 сая 536 мянга 258-нд хүрч, нас баралт 121 мянга 189-д хүрсэн байна.

Н.Пүрэвжав

Exit mobile version