CRI Монгол радио

ОХУ богино хугацаанд SWIFT төлбөрийн системийг орлуулах төслийг олно

Нийтэлсэн

Синьхуа агентлагийн мэдээ, ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков 29-нд Оросын нэгдүгээр суваг телевизэд ярилцлага өгч тэмдэглэхдээ, ОХУ болон SWIFT төлбөрийн системийг тасалдуулбал ОХУ богино хугацаанд түүнийг орлуулах төслийг олох болно гэжээ.

Европын парламент 29-ний өдөр төсөл баталж, ОХУ Украйн уруу довтолбол Европын холбоо Орос болон SWIFT төлбөрийн системийн харилцаа холбоог тасалж, Оросоос нефть, байгалийн хий экспортлохоо нэн даруй зогсоох болно. Мөн Оросын баячуудын дансыг царцааж, тэдний Европын холбооны орнуудад зорчих визийг цуцлах болно гэжээ. Европын холбоо ОХУ-ын эрчим хүчний хэрэглээг багасгахыг Европын парламент бас уриалж, “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолойн төслийг зогсоож, маргаантай байгаа ОХУ-ын атомын эрчим хүчний компанийн цөмийн цахилгаан эрчим хүчний станцад байгуулахад хориг тавихыг уриалжээ.

Орос болон SWIFT төлбөрийн системийн харилцаа холбоог таслах нь ОХУ болон барууны орнууд хоорондын тал бүрийн эдийн засгийн дайныг бий болгох болно гэж ОХУ-ын Төрийн Думын Олон улсын үйл хэргийн комиссын дарга Слуски үзсэн байна. Тэрээр Европын парламентыг ОХУ-д хориг тавих шийдвэр гаргах үйлдвэр гэж шүүмжилсэн байна.

Exit mobile version