CRI Монгол радио

Хятад улсын байгуулсан НҮБ-ын энхийг сахиулагчдын аюулгүй байдлын ажлын хэсэг бусад гишүүн орнуудад нээлттэй

Нийтэлсэн

4-р сарын 30-нд, Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэвлэлийн бага хурлын үеэр Хятад улсын санаачилж байгуулсан НҮБ-ын Энхийг сахиулагчдын аюулгүй байдлын ажлын хэсгийн холбогдох мэдээлэлийн талаар танилцуулжээ. Тэрээр хэлэхдээ, энэхүү ажлын хэсэг нь нээлттэй, хэрэв бусад гишүүн орнууд нэгдэхийг хүсвэл Хятадтай боломжтой цагтаа холбоо барьж, энхийг сахиулагчдыг хамгаалах чиглэлээр хамтаар хичээл зүтгэл гаргаж болно гэжээ.

Мэдээллийн дагуу, 4-р сарын 27-нд Хятад улс НҮБ-ын энхийг сахиулагчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор найзуудын ажлын хэсэг байгуулсан юм. Энэ бол Хятад улс юуны өмнө санаачлан байгуулж хамтаар даргалж буй найзуудын анхны механизм юм.

Ван Вэньбинь хэлэхдээ: “Хятад улс бол НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцогч хоёр дахь том орон бөгөөд энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч чухал орон, энхийг сахиулагчдын аюулгүй байдал нь Хятадын анхаарал хандуулж буй чухал асуудал юм. Түүнчлэн Аюулгүйн зөвлөлийн байнгын хэрэг эрхэлсэн орон, гол гол бүс нутгийн орнууд болон энхийг сахиулах ажилд цэрэг, цагдаа илгээгч, хөрөнгө мөнгө оруулагч орныг оролцуулсан 49 улс орон, бүс нутгийн байгууллагуудтай хамтаар НҮБ-ын Энхийг сахиулагчдын аюулгүй байдлын найзуудын ажлын хэсэг байгуулсан юм гэжээ. \Ренчинсоо\

Exit mobile version