CRI Монгол радио
Австралийн мэдээллийн хэрэгсэл нийтлэл гарган хагалан бутаргахын мөн чанарыг илчилжээ
Австралийн мэдээллийн хэрэгслийн нийтэлсэн Австраль дахь “Шиньжяныг тусгаар тогтнуулах” бүлгийн хагалан бутаргах үзэл, терроризм болон хэт даврагч үзлийн мөн чанарыг илчилсэн нийтлэлд холбогдуулан Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэньбинь 4-р сарын 30-нд хэлэхдээ, өрнөдийн зарим мэдээллийн хэрэгсэл Шиньжянд чиглүүлсэн хуурамч цуурхал болон гүтгэн доромжлолоор дүүрэн байгаа нөхцөл байдалд, ийм бодитой үнэн, оюунлаг дуу хоолой нь шударга ёс хүмүүсийн сэтгэлд бий гэдгийг харууллаа гэжээ.
Ван Вэньбинь сурвалжлагчийн асуултад хариулахдаа, Хятадын тал холбогдох мэдээллийг анзаарсан юм, “энэ нийтлэл нь Австраль дахь “Шиньжяныг тусгаар тогтнуулах” бүлгийн хагалан бутаргах үзэл, терроризм болон хэт даварагч үзлийн мөн чанар, түүнчлэн Австралийн зарим улс төрчдийн өөрийн улс төрийн хувийн ашгийн төлөө террорист бүлэглэлтэй сүлбэлдсэн үнэн байдлыг нь илчилсэн байна” гэжээ.
Ван Вэньбинь хэлэхдээ, олон улсад ухаантай хүмүүсийн хэлсэн шударга ёсны үг улмаас улам нэмэгдэн, Шиньжяны тухай бодит үнэнийг өгүүлж, шударга ёсны дуу хоолойг хүргэх болно гэдэгт Хятадын тал итгэлтэй байна гэжээ.