CRI Монгол радио
Хятад улс “Алсаас тандах-34” хиймэл дагуулийг амжилттай хөөргөв
4-р сарын 30-ны 15 цаг 27 минутад, Хятад улс Жюүчуаний дагуул хөөргөх төвөөс “Алсаас тандах-34” хиймэл дагуулийг амжилттай хөөргөжээ.
Энэхүү хиймэл дагуул нь Оптик зайнаас тандан судлах хиймэл дагуул бөгөөд ихэвчлэн үндэсний нутаг дэвсгэрийн хяналт, хот төлөвлөлт, газар эзэмшлийн эрхийг тогтоох, авто замын сүлжээний зураг төсөл боловсруулах, тариалангийн ургац тооцоолох, гамшгаас урьдчилан сэргийлэх зэрэг салбарт ашиглах юм.