CRI Монгол радио
Японы “Гадаад харилцааны хөх ном”-д эсэргүүцэл илэрхийлэв
Японы засгийн газар сүүлийн үед “Гадаад харилцааны хөх ном” гаргаж, “Хятадын зэвсэгт хүчний заналхийлэл” хэмээн сурталчилж, Хятад улсыг хорон санаагаар дайрч, Хятадын дотоод засагт хөндлөнгөөс бүдүүлгээр оролцож буйтай холбогдуулан, Хятадын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Ү Чянь 30-ны өдөр хэлэхдээ, Японы энэ үйлдэл туйлын буруу, маш хариуцлагагүй үйлдэл юм. Хятад улс үүнд маш дургүйцэж, эрс эсэргүүцэж байна. Японтой төв чанга харьцаж байна гэжээ.
Тэрээр: Хятад улс энхийн хөгжлийн замаар тууштай замнаж, сэргийлэлтийн чанартай батлан хамгаалалтын бодлого хэрэгжүүлэх бөгөөд цэрэг армийн зардал болон зэвсгийн хүчний хөгжил нь ямагт ил байдаг гэж онцоллоо.