CRI Монгол радио

Ройтерс: Хятадын жулчид шинэ рекорд тогтоох төлөвтэй байна

Нийтэлсэн

Ройтерс агентлаг орон нутгийн цагаар 4-р сарын 30-ны өдөр мэдээлэхдээ, олон улсын хөдөлмөрийн эв санааны нэгдлийн өдөр буюу 5-р сарын 1-ний баяраар Хятадын аялал жуулчлал огцом нэмэгдэх төлөвтэй байна. Олон улс орнууд цар тахлын улмаас хилээр нэвтрэх боломжгүй байгаа тул гол нь дотооддоо жуулчлах бөгөөд Хятадын эдийн засгийг эрч хүчээр сэлбэх болно гэжээ.

Ройтер: Хятадын жулчид шинэ рекорд тогтоох төлөвтэй байна_fororder_1

Онлайн аялал жуулчлалын компанийн гаргасан мэдээллээр, Хятадын дотоодын жуулчид давхардсан тоогоор 200 саяыг давж, амралтын өдрийн жуулчлалын шинэ рекордыг тогтоох төлөвтэй байгаа юм. 2019 оны уг үзүүлэлт 195 сая байжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын томоохон хотууд өргөн цар хүрээнд вакцинд хамрагдсан тул хүмүүс нь аялалдаа итгэлтэй байгаа. Энэ удаагийн баяраар зорчигчид давхардсан тоогоор 300 саяыг давах төлөвтэй байгаа гэж шинжээчид үзэж байна.

Exit mobile version