CRI Монгол радио
Латин Америкийн халдварын байдал хүндэрч буйг сэрэмжлүүлэв
ДЭМБ 4-р сарын 30-нд хэвлэлийн ээлжит бага хурал хуралдуулж, Латин Америк тивийн цар тахлын байдлыг танилцуулав. Холбогдох албаны хүн хэлэхдээ, Латин Америкийн халдварын байдал төвөгтэй байна. Бразилийн халдвар намжих төлөвтэй байгаа ч зарим улс оронд халдварын тохиолдын оргил үеийг туулж байна гэжээ.
ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом мөн өдрийн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, өнгөрсөн хэдэн долоо хоногт Энэтхэг дэлхийн анхаарлын төвд байна, тэгэхдээ халдвар бусад оронд хурдацтай тархаж байгаа гэдгийг ч мартаж болохгүй. Бразил нь цар тахлын нөхцөл байдал хамгийн хүнд байж, ноднин жилийн 11-р сарын эхнээс хүнд хэцүү байдалд орж, энэ оны 4-р сард Бразилийн эрчимт эмчилгээний тасаг хамгийн дээд ачаалалтай тулж, нийт халдвар авсан хүний тоо 14 сая гаруйд хүрч, 400 мянган өвчтөн нас барсан юм. Одоогийн байдлаар Бразилийн нөхцөл байдал намжиж байгаа ч сэрэмжээ сулруулж болохгүй гэжээ.
Н.Пүрэвжав