CRI Монгол радио

Хүн байгаль эвсэг орших орчин үеийн нийгмийг байгуулахыг уриалав

Нийтэлсэн

4-р сарын 30-нд, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо шинэ нөхцөл байдалд Хятад улсын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх тухай 29 дэх нийтийн сургалт явуулав. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин онцлохдоо, экологийн орчныг хамгаалах, эдийн засгийн хөгжил нь харилцан нөхөж байдаг. Экологийн соёл иргэншлийг бүтээн байгуулах, ногоон, нүүрстөрөгч багатай орчил хөгжлийг дэмжих нь хүмүүсийн хүсэл шаардлагад нийцээд зогсохгүй илүү чанартай, үр дүнтэй, шударга, тогтвортой, аюулгүй хөгжлийг биелүүлж, үйлдвэрлэл хөгжсөн, амьдрал баян чинээлэг, экологи сайжирсан соёл иргэншлийн замаар замнахад тустай юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ, ХКН-ын 18-р их хурлаас хойш экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтад намын удирдлагыг чангатгаж, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг ажлын гол чиглэл болгон, уул ус, ой хээр, нуур цөөрөм, элсэн цөлийг цогцоор нь засаж, шийдэмгий, үр бүтээлч, урт хугацаанд чиглэсэн ажлууд хийгдсэн нь урьд өмнө байгаагүй юм. Экологийн орчныг сэргээн засах, сайжруулах нь урт хугацааны шаргуу хүч хөдөлмөр шаардагдсан үйл явц бөгөөд нэг л үсрээд хүрчих зорилт биш харин уйгагүй хүчин чармайлт, тууштай тэмцэхтэй шууд холбоотой юм гэжээ.

Н.Пүрэвжав

Exit mobile version