CRI Монгол радио
Америк маягийн үг хэлэх эрх чөлөө ийм байдаг уу гэж Путин асуув
Тухайн орон нутгийн цагаар 6-р сарын 14-нд Америкийн NBC радио Оросын ерөнхийлөгч Путинаас авсан видео ярилцлагыг бүтнээр нь тавьжээ. Уг ярилцлагад хүний эрхийн асуудал ярьж байхад Америкийн сурвалжлагч Путины үгийг олонтаа таслахад Путин хариуд нь энэ чинь Америк маягийн үг хэлэх эрх чөлөө юм уу гэж асуужээ.
NBC-гийн мэдээнд тэмдэглэхдээ, уг тусгай ярилцлагыг 6-р сарын 11-нд Москвад авсан юм. NBC-гийн сурвалжлагч Симмонс Хятад Америкийн харилцаа, Орос Америкийн харилцаа, хүний эрх зэрэг халуун цэгийн асуудлаар Оросын ерөнхийлөгч Путинаас ярилцлага авсан юм.
Ярилцлага хагас уруугаа орж байхад Симмонс хүний эрхийн асуудал гэгчийг ярьж, Оросын сөрөг хүчний удирдагч Наваллине өдгөө хоригдож байна. Тэр нууцаар хөнөөгдөх гэж байна. Ерөнхийлөгч та яагаад сөрөг хүчнээс ингэтлээ айж байгаа вэ гэж асуужээ.
Үүний хариуд Путин инээдээ дарж ядан байж, намайг сөрөг хүчнээс айж байна гэж чамд хэн хэлсэн юм? Эсвэл сөрөг хүчин намайг сүрдүүлж байна гэж хэн чамд хэлсэн юм гэж хариу асуужээ.