CRI Монгол радио

Путин: Орос, Хятадын харилцаа хамгийн сайн цаг үедээ байна

Нийтэлсэн

Орон нутгийн цагаар зургадугаар сарын 14-нд, ОХУ-ын ерөнхийлөгчийн албаны веб хуудас Путиний Америкийн NBC телевизэд өгсөн ярилцлагыг нийтэлжээ.

Путин ярилцлагадаа: Сүүлийн жилүүдэд Хятад, Оросын стратегийн түншийн харилцаа түүхэн хамгийн өндөр түвшинд хүрч, улс төр, эдийн засаг, технологи зэрэг олон салбарт хоёр орон дээд хэмжээнд харилцан итгэлцэж, хамтран ажиллаж байна. Хятад улс бол заналхийлэл биш, харин ч найрсаг орон мөн. Тус улс Америк шиг бидэнтэй дайсагнаагүй. Тэгээд ч Хятад улсын хөгжлийн ололт амжилтыг даян дэлхийгээрээ харж байна. Хятад улс бол 1.5 тэрбум орчим хүн амтай том гүрэн, хүчирхэг гүрэн. Зөвхөн худалдан авалтаар авч үзэхэд л Хятад улсын эдийн засгийн цар хэмжээ нэгэнт Америкийг давж, өнгөрсөн жил Европын гадаад худалдааны хамгийн том түнш болсон. Гэвч Хятад улсын бодит хүчин чадал нь Оросыг сэтгэл түгшээгээгүй юм, учир нь Оросын батлан хамгаалалт маш өндөр түвшинд хөгжсөн. Тэгээд ч Хятад, Оросын харилцааны мөн чанар, түвшин нь ОХУ Хятадын хөгжлөөс болгоомжлохгүй гэдгийг тодорхойлж байгаа юм гэжээ.

Тэрээр мөн Шиньжяны тухайд “Миний бие БНХАУ-д айлчлахаа Уйгар үндэстний төлөөлөгчтэй нүүр тулан уулзаж байсан бөгөөд Хятад улсын засгийн газрын үндэстний тухай бодлого, эдийн засаг, соёл зэрэг салбарт гаргаж буй хүчин чармайлтыг иргэд олон нь маш сайн хүлээн авч, талархалтай хандаж байгааг ойлгосон” гэв.

Д.Хүчитбаатар

Exit mobile version